ЭМЯ: Шинээр Коронавирусийн 795 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 795 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 392,759 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 551 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал:
- 339 нь Улаанбаатар хотод,
- 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,994 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,352 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-729
- Хүндэвтэр-1,808
- Хүнд-281
- Маш хүнд-25 хүн байна.
Сэтгэгдэл
Иргэн [202.9.46.103] 2022-01-06 08:27:36
Ямар нэг арга хэмжээ авахгүй бол Эргээд дийлдэхээ байна даа
Зочин [103.140.11.73] 2022-01-06 05:30:33
Сайтуудаaр мэдээлэх ч яахав.Амьдрал дээр хэцүүхэн л байна
Shine jil [202.9.40.91] 2022-01-06 05:22:31
Odoo shine jil tsagaan sar geed ulam iolon ubdunu ubchung itarahaanaa gedeg ZGazartai ashigtai yum shig bna
Зочин [192.82.88.50] 2022-01-06 04:41:50
Омикорон хувилбар илэрсэн гээд байх юм. Тодорхой мэдээ өгөөч
[202.126.89.158] 2022-01-06 05:24:07
Илэрсэн