ОХУ-д авсан эдийн засгийн хоригийг 15 дахь удаагаа сунгалаа

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. ОХУ-д авсан хориг хэмжээг сунгасныг Европын Холбоо /ЕХ/ албан ёсоор мэдээлжээ.

“Өнөөдөр ЕХ-ны Зөвлөл ОХУ-ын эдийн засгийн зарим салбарт одоо хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээг зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны долоодугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Хоригийг сунгах шийдвэрийг гаргахдаа Европын Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар /ЕХ-ны дээд хэмжээний уулзалт/ Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтэд хийсэн хамгийн сүүлийн үнэлгээнд үндэслэжээ.

ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдал болон Крымийг Орос улсад нэгтгэсэнтэй холбогдуулан тус улсад хориг арга хэмжээ авсан юм. ОХУ хариуд нь ЕХ-ны орнуудаас хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.

Орост авсан хязгаарлалтын арга хэмжээг 15 дахь удаагаа сунгаж байгаа юм.


Сэтгэгдэл

Dr. Pradhan [197.211.52.28] 2022-01-15 05:42:40

If you want to sell your kidney for money $ 780,000 contact this hospital: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

Зочин [103.57.94.140] 2022-01-14 22:56:27

Хятад хориг тавих тусам манайд ашигтай хүнс авахгүй байх хэрэгтэй дандаа химийн бордоотой ногоо идэхгүй хэдэн монголчуудын ходоод амар ч бна да хавдар тусахгүй

Зочин [202.9.46.23] 2022-01-14 04:44:51

Оросод өөрсдөд нь ашигтай байгаа гээ биз дээ? Манайхыг ч гэсэн 4-5 жил хятад хориг тавьчихвал манай үйлдвэрлэл хөгжинө.

Зочин [202.126.88.141] 2022-01-14 22:24:46

Залхуу монголчууд одоо нэг хөдлөх байхаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.