Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна

Aдмин / Нүүр

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж байна.

Энэхүү тэмдэглэлт ойг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши нар 1 дүгээр сарын 17-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Засгийн газар Япон Улстай дипломат харилцаа тогтоосны ойг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Монгол, Японы дипломат харилцааны хагас зуун жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, улмаар монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хүндэтгэлийн хүлээн авалт хийнэ. Мөн хоёр талаас хүүхэд, залуучуудын солилцоог хэрэгжүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, Монгол, Японы харилцааны тухай ном товхимол хэвлүүлэх, марк хэвлүүлэх, хувийн хэвшлийг холбоход чиглэсэн бизнес форум, хоёр орны соёлыг харилцан сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжиж ажиллана.

Энэ онд жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.


Сэтгэгдэл

LISA MRS [197.210.55.203] 2022-01-17 11:15:51

Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.