Давааны цаадах даваа буюу “Дайн ба Монгол”

Орос, Украины дайны талаар монголчууд нээлттэй мэтгэлцэж байна. Хоёр талд гараад байлдчих л шахлаа. Ийм маягаар үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх шиг л болж байна. Монгол Улсын жирийн иргэдэд ийм эрх нь нээлттэй. Үндсэн хуулиа мөрдөж байна. Бас цахим орчинг ашиглаж байна.
Харин улстөрчид, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс бол амаа хамхих хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга эмэгтэй, бас нэг сайдын албан болоод албан бус мэдэгдэл гэж дэндүү харамсмаар юм боллоо. Ингэж бодлогогүй чалчдаг түшээддээ холбогдох газрууд нь зөвлөгөө, санамж өгмөөр байгаа юм. Тэдэнд мэдрэмж “нет”, улстөрчийн байр байдал бүр алга. Уг нь “...Тэнэгийн дуугүй нь сүртэй” гэдэгсэн. Хэнийг сонгосноо Чингэлтэйнхэн, хэнээр сайд тавьсанаа Ерөнхий сайд нь харсан байлгүй.
Ер нь тэгээд Орос, Украины энэ дайны талаар манайхан нэг их байр суурь илэрхийлээд, үнэлж дүгнээд байх шаардлагагүй. Мэдээлэл авах, өгөх зорилгоор мэргэжлийн судлаачдаа л сонсох ёстой.
Олон жил ийм асуудал судалсан хүмүүсийн тоймлож буйг харвал, энэ бүхэн нь нүдэн дээр харагдаад байгаа Орос, Украины дайн огт биш. Геополитикийн асуудал. Далайн цаадах ашиг сонирхол энэ бүс нутагт ажил хэрэг боллоо. Эцэстээ Европын эдийн засаг унаж, далайн цаадах эрх ашиг аврагдаж үлдэнэ. Одоогоор Украин золиос болж, энэ улсын тусгаар тогтнол "будаа" болж байна. Орос ч бас хохирно. Уржигдар л гэхэд ОХУ-ын томоохон банкууд гадаад төлбөр тооцоо хийх, Засгийн газар, банкууд гадаад орон санхүүгийн байгууллагуудаас зээл авах, бонд гаргах, авиакомпаниуд Европын агаарын орон зайд нисэх боломжгүй болсон гэх мэдээлэл цацагдлаа. Үүнээс гадна тус улсад эдийн засгийн эвгүй эвгүй хориг арга хэмжээнүүд дуулдаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, Орос улс олон жилийн изоляцид орж мэдэхээр боллоо гэцгээж байна. Энэ нь алсуураа Монголд халтай.
Нөгөөтэйгүүр, өнөөдрийн болж буй дайн санамсаргүй үйл явдал биш. Далайн цаадах эрх ашиг энэ бүс нутагт үргэлж “ажилладаг” байгаа юм. Тэр нь Орос, Хятадын дунд "яс хаях" аж. Манайд ч нэр бүхий дөрвөн ч улсын “нүд, чих”, “гар, хөл” шууд болон дам байдлаар байнгын үйл ажиллагаа явуулдаг болжээ. Эхнээсээ баригдсан. Гол нь тэд эх орончийн дүртэй байх нь элбэг аж.
Ер нь бол энэ үйл явдалд бид хөөрч, догдлохгүй байх маш том шалтгаан бий. Украины энэ үйл явдал улсын тусгаар тогтнол ямар хэврэг болохыг харуулж байна. Тусгаар тогтнол гэдэг байж л байдаг “эд” биш болохыг ойлгууллаа. Ноцтой нь энэ нь цаашдаа жишиг болж болзошгүй аюул бий.
Мөн энэ үйл явдлын тухайд Монгол Улсын хувьд “зомгол” гэдгээ мартаж болохгүй. Учир нь Монгол бол далайн зах дахь зомгол төдий юм. Давалгаанд нь өртөж, урсаад явчихгүй, яаж байрандаа үлдэх вэ гэдэг л чухал гэсэн үг.
Хамгийн наад зах нь Орос, Украины дайнаас болж үүсэх эдийн засгийн хямралд яаж тэсэх вэ гэдэг асуудалтай нүүр тулна. Эдийн засгийн хүндрэлийг бид жинхэнэ утгаар нь мэдэрч болзошгүй. Манайх ч биш ялангуяа бүс нутгийн улс орнууд, ер нь л дэлхий нийтээрээ шахам ханшийн өсөлтөөс яаж эдийн засгаа хамгаалах вэ гэдэг том даваа давах болно. Зөвхөн нэг удаагийн огцом уналт биш. Ер нь цаашдын хөгжлийн зам мөрөө ч үүссэн нөхцөлд тохируулан өөрчлөх шаардлага үүснэ. Улс орон бүрт тулгарах энэ шалгуурыг манай Засгийн газар ч давах л үүрэгтэй. Энэ нь Засгийн газраас маш уран нүүдэл шаардана. Давж чадвал сайн. Чадахгүй бол тусгаар тогтнолын асуудал ч яригдах аюул гарч ирж мэднэ. Энэ бүхнийг тэсч гарахад Засгийн газрын үйл ажиллагаанаас гадна маш том нөлөөлөх хүчин зүйл бол дотоодын эв нэгдэл болж таараад байна.
Манай улсын хувьд цар тахлын хүндрэлийг одоогийн нөхцөлд нь яаж ийгээд давж чадсан. Мэдээж хэрэг, олон монгол хүний амь эрсэдсэн. Гэхдээ вакцинжуулалтыг цаг алдалгүй хийсэн нь гол хөшүүрэг болсон байдаг. Одоогийн Засгийн газрын тухайд сүүлийн жилийн хугацаанд гэхэд л COVID19, вакцин, “-5.3”-тай эдийн засаг, хөл хорио, тэгээд араас нь сонгууль, омикрон гээд олон даваа давж байгаа юм. Гэтэл энэ дайн болж, ядахад яр болж, даарин дээр нь давс нэмлээ. Давааны цаадах даваа гэмээр... Яагаад гэвэл, бүс нутгийн хувьд мөнхийн хөршид тохиолдож байгаа бүхэн бидэнд ирнэ. Цаашид энэ дайнаас болоод геополитик ч, эдийн засаг ч ихээхэн өөрчлөгдөнө.
Дээхнэ “...Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” гэдэг байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй. Хэвэндээ л байна.
Тэгэхээр бид хоёр том гүрний дунд оршдог ч эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах, биежүүлэх тал дээр дорвитой ажиллах шаардлага нэгэнт ирээд байна. Үүнийг аль эрт хийх ёстой байсан. Харамсалтай нь 30 жилийн туршид манай эрх баригчдын эрх ашиг улсынхаас томорчихоод хийж “амжилгүй” өнөөдрийг хүрсэн байдаг юм.
Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд үүнийг их ярьдаг. Зарим ажлыг нь эхлүүлээд явж байв. Тэрбээр “...Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хтчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсэний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэж байв. Нээрэн л, өнгөрсөн намар яалаа даа, Оросоос ирдэг шатахууны импорт хэд хоног саатахад энд явган таваргацгаагаад, жагсах цуглах дээрээ тулаад сүйд болсон. Хятадын Эрээний боомт өнөөдрийг хүртэл бидний бүсийг чангалсаар л байна.
Манай улсын хувьд Засгийн газар он солигдсоны дараахан Оюу толгой төсөл дээр олигтойхон алхам хийж чадсан. Өнөөдрийн “өндөрлөг”-өөс харахад, энэ бол азтай гэж хэлж болохоор үйл явдал болжээ. Цаг хэцүүдэхэд энэ л аминд орно. Нөгөө л вакцинжуулалтын буян л даа. Хөрөнгө оруулагчдын тэр шийдвэрт Монгол Улсын COVID19-ийн эсрэг авсан арга хэмжээ нөлөөлсөн гэдэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
с.темер [64.119.23.137] 2022-03-02 14:32:52
ОРОС СЕНЕЕНЕ. ЭНЭ БОЛ ТОДОРХОЙ. УУНИЙГ НАТО, ЕХ -ны англосаксууд НЭГЭНТ ШИЙДСЭН. ХЯТАД Ч ДЭМЖИНЭ. Монголын хувь заяаг НАТО-БНХАУ ШИЙДНЭ. ЭНЭ БЛ УНЭН. Бид айж, залбирах евчтэй. иймд айл бур НАТО-н енбд Столтенберг, БНХАУ-н дарга Си Жин Пин 2ын зургуудыг хоймортоо залж, сегден залбирах л улдэж. МАНАН-н шаарууд тэдний шийдийг л дагана. Монголчууд бид эрйн сайндаа тусгаар улс бх уе нэгэнт енгерсен. БИД ХУЧТЭЙГ ДАГДАГ ДАГАЛДАН БАЯСАГЧИД БОЛООД БАРАГ 900 ЖИЛ БЛСН. уунийгээ ойлгооч, малнуудаа. юу ч чадхгуй бж, бас цор цорр хуцаад. унэн уг хэлсэн миний еедеес ч гсн. унэн уг сонсож сур муусайн хуурнуудээ
с.темер [64.119.23.137] 2022-03-02 14:13:51
орос хэрээ мэдэхгуй украинд довтолж. ард нь нато бгааг мэддэггуй ярваа аж. манайх ч гсн хэрээ мэдэх хэрэгтэй. хятадыг ухтлээ муулдаг биз? орос шиг тэнэгтэж Хятадруу довтлоосой. Тэгж 1 МАНАН-н дарлалаас салах юмсан. Путин: 1. амиа хорлоно. 2. хамсаатнууд нь ална эсвэл Натод барьж егеед Гаагын олон улсын эруугийн шуухээс дуужлэх ял авах нь тодорхой болж бна. ЭНЭ БОЛ ТУН САЙН ХЭРЭГ ЮМ. БУСАД ДАРАНГУЙЛАГЧДАД СУРГАМЖТАЙ. ЯЛАНГУЯА МАНАЙ ХУУКТ. ТЭР МОНГОЛД МАН-н цэргийн дэглэм тогтоож, ундсэн хуулийг еерчилж, хаанд ширээнд насаараа суухыг хусдэг нь лав. муугаа мэдэхгуй бж бас их санаатай. Путиныг Путлер гдг болж. ГИТ-лер-ын адил дэлхийд ноёрхохыг санаархагч галзуу. Хуук Гитлер 2 их тестэй. 2лаа цэргийн бага дарга бсн. 2лаа улсын еренхий бх хэнхэгтэй. бусдыг захирах евчтэй. яав ч эруул биш. буугаад ялтан блхгуй бол аз. монголд тахал, ковид болж бхд тансаглаад, найрлаж л бдг. Путинтай дотносож зургаа авхуулж, бегсийг нь долох нь Манайхан дагаж Оросыг шутээд л ТЭГВЭЛ НАТО ОРОСЫГ СЕНЕЕХЕЕ ШИЙДСЭН
с.темер [64.119.23.137] 2022-03-02 06:36:10
бух зуйл миний таамагласнаар болж бна. орос украины дайнд нато идэвхитэй оролцож бна. ану украинд 1 тэрбум гаруй зэвсэг технк менге егсен. дахиж 6 тэрбум гаруйг егех бно. ехолбоо 1 трбум гаруй еврогийн усам егсен. энэ зэвсгээр украинчууд 7500 орчим оросуудыг алж. Украинд Франц, Израил, АНУ, Гурж, Оросын чечень, ази, бусад орноос олон мянган хелсний мэргэжлийн цэргууд ирж, Украиныг хамгаалж бна. Хоногт 1000 орчим $-р оросуудыг алах нь. Оросын азийн хилд 10 000 Талибаны дайчид ирж, бйлах нь. Казакстан Оросыг дэмжихгуй болж. Украины 10 гаруй дайчидтай арми нь одоогоор натогийн 30 000 гаруй танк, онгоц эсэргууцэх пуужингийн комплекстой , 80 гаруй шинэ онгоцтой, олон их буу, бусад орчин уеийн зэвсэгтэй болж оросын байлдааны техникийг шуурэн шанагаа болгож бна. 200 танк, 5000 бтр, бмп, джипыг устгажээ. ХЯТАД ОРОСЫН ЭСРЭГ НАТОГЙН ОРНУУДЫН ЯВУУЛЖ БУЙ САНХУУГИЙН САНКЦИЙГ ДЭМЖИЖ НЭГДСЭН БНА. ХЯТАД НАТОТОЙ НУУЦ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ, ХАМТРАН ОРОСРУУ 2 ФРОНТООР ДОВТОЛОН ЯЛЖ, ОРОСЫГ ХУВААЖ АВАХ НЬ ТОДРОВ!
Зочин [202.179.8.46] 2022-03-01 06:14:41
монгол төвийг сахих хэрэгтэй эр эм н мэдэгдэхгүй олон залуус байна улс төрчид эвээ бод
с.темер [192.82.76.60] 2022-03-01 19:50:12
ямар ацны чнь тев, ярваа мал аа? дэлхийн 3р дайнд тевийг сахина гж байхгуй. эргуй беес ее. Дэлхийд цемийн дайнаар занал хийж буй галзуу г /хэрэгтэн Путиныг тусгарлах АРГА БНА!!! ТУУНИЙ ХАМУУДЫГ ЕРШЕЕЛД ХАМРУУЛНА ГЖ АМЛААД, Ж.НЬ. НАТО, ГААГЫН ШУУХ, ТУУНИЙГ БУНКЕРТОО УНТАЖ БХД НЬ БУХ ХОЛБООГ НЬ ТАСЛААД БАРИВЧИЛЖ БЛХ ЮМ. ХОЛБООГУЙ БОЛСОН ТЭР ТУСЛАМЖ ДУУДАЖ ЧАДАХГУЙ. ДАРАА НЬ НАТО-д егеед дайн зогсоноо. ингэх боломжгуй бол ална. ТУУНИЙ ГАЛ ХАМУУД НЬ ГЭМТ ДАЙНЫГ ЯВУУЛАХАД ОРОЛЦСОН ТУЛ НАТО БА ПУТИНААС 2-с нь айж бгаа. шойгу, нарыжкин, патрушев, герасимов, золотов гээд оросын вип гэх 10-20 хулгайчууд бгаа. тэдэнд ершеел узуулнэ гэж хуйвалдаж, нато урвуулах хэрэгтэй бна. МАНАЙ ДАРГА НАР МЕН СОЛИОРОХ ЮМ БОЛ ЭНЭ АРГААР ТУСГААРЛАЖ МЕН БНО. путин цемийн пуужин харвах команд егсен ч доод офицерууд нь угэнд нь орохгуй бвл тэр еерее мэдэхгуй тул яаж ч чадахгуй гэнэ. их л сайндаа 1 офицер ээ буудна биз. туунийг бусад нь баривчилна эсвэл ална. ЭРХ МЭДЭЛ ЗАВХРУУЛДАГ, ЭВДДЭГ. ТЕГС ЭРХ МЭДЭЛ ТЕГС ЗАВХРУУЛДАГ, ЭВДДЭГ. МАНАН-н мафи аятайхан бгаарай. Нато, Гаагын шуух баасыг чнь шахна шуу, гелегнуудээ
с.темер [192.82.74.175] 2022-02-28 19:04:31
дайнд басахгуй, гхдээ айхгуй. дайн бол заавал дайрдаг л хорвоо. манай уеийнхэн ингээд дэлхийн 3р дайнтай таардаг бж. дайн бол амьрал, улс терийн бодлогын л зэвсэглэсэн хэлбэр. дайн бол дайн. дайн дээр бгаа юм шиг л бна даа. харгис. догшин. энэрэлгуй, сонголтгуй. монголчууд ургэлж л дайтаж ирсэн. дайсантай би бж сурсан. хариуг барина.
с.темер, 95332040 [192.82.74.175] 2022-02-28 18:43:38
Украин ялах тул хэлэлцээр хийх хэрэггуй. Зеленский ОЛОН УЛСЫН ЦЕРГИЙН ХОРОО-г зевшеерсен тул хелсний цэргууд бух тивээс ирж бна.Украинд зевхен АНУ л гэхэд 1 тэрбум гаруй долларын зэвсэг, хэрэгслэл, бэлэн доллар егч. Уугээр гадаадын мэргэжлийн цэргуудийг хелселж бна. Сайн алуурчдыг 1 хоногт 1000 $-с дээш хелселж бгаа. бух хангамж улсаас. дээр нь нийгэм, эруул мэндийн, ослын даатгал унэгуй. бас иргэншилээ егне. Манай мэргэжлийн дайчдыг лав авна. мэргэн буучид, сапёр, их буучин, миномётчин, танкчин, танк эсэргуйцэх пуужингийн комплексын оператор, мэс заслын эмч, сувилагч г.м. БИ ХОЛБОЖ егч чадна. манайд укрраины эся бдг бх. Хуулиар хориглоогуй бх аа? Очиж украинчуудад туслаад, овоо хэдэн мянган доллартай блх шанстай. амь насанд л аюултай шуу !!! Джавалин гж гайхамшигтай ТЭПК БНА! пуужин нь 80 000$ унэтэй. буудаж сурахад 1 л цаг ордог гсн. хэн ч сурчих юм билээ. тоглоом шиг. зееврийн дэлгэц дээр танкаа чиглуулээд л харвана. дулаан мэдрэгчтэй пуужин еерее танкаа нисч олоод ,дээр нь дэлбэр
Zochin [122.201.21.243] 2022-02-28 17:42:48
Dain xusex zuil ogt bish muu er daind xoorno gegcheer amaa xamxi golog min
ха ха ха [192.82.74.175] 2022-02-28 18:13:15
унэн угэнд дургуй бна уу? чиний МАНАН-н Монгол суурнэ. еерийгее хамгаалах хучгуй. Хамгаалагч СССР ЭЭ Хееж гаргасан. чи л ацаараа хаах бх даа, умхий гандон оо
с.темер [192.82.74.175] 2022-02-28 13:25:56
дэлхий жоохон. аюул удахгуй хаалга тогшино. би энд хамаагуй. би ернех явдлыг л таамаглаж бна. бидэнтэй бидэнгуй гурнууд дэлхийн хувь заяаг шийдэж ирсэн. энэ бол хувь тавилан. эсэргуйцээд ч нэмэргуй. дургуйг нь л улам хургэнэ. ура эх оронч, чапаев царайлах хэрэггуй. туухэнд ч орохгуй, улдэхгуй. ХАРИН БНХАУ ОРНО, УЛДЭНЭ!!! бид манжийн монгол ноёдоос долоон доор бх гж би боддог. ТЭДНЭЭС СУРАХ ЮМ ИХ БНА!!! Яаж улс орно алдсан ч ундэстнээ авч, хадгалж уйлдсэн туухэн, аугаа их туршлагаас сурах юмсан. 90-онд бид Хятад ах дуу нараа дагаж хегжих ухаан гаргалгуй, Оросуудаа гомдоож цэрэг, барилгачдыг хееж гаргасны ХАР ГАЙ ОДОО ИРЭХ НЬ. УунД МАНАН БУРУУТАЙ. ТЭД ХУНДЭЭ ХЕНГЕНЕЕС ЕГСЕН. одоо бурууг мань мэтэд тохох санаатай. бас. кх кх кх уучлаарай, бид ямар азаар тер бариагуй вэ?
с.темер [192.82.74.175] 2022-02-28 12:56:26
цемийн дайн блх нь маш тодорхой юм. Путины багийг шуухэд очихоос зевхен оросын цемийн зэвсэг л хамггаалж бна. тэд ухэхдээ дэлхийн талыг тамруу чирээд чад хийх нь. дэлхийн хаалгыг зад саваад одох нь. дайн удаан ургэлжлэхгуй. оросын 8 махын хурдтай цемийн цэнэгтэй циркон зэрэг пуужингууд Вашингтон зэрэг америкийн хотуудыг хэдхэн минутанд нисэж сенеене. Путин эхлээд Натогийн европ дахь 1 том цэргийн баазыг ба 1 хотыг, Варшава бх, цирконоороо сенеж Натог айлгах юм бх. Европт бгаа натогийн цемийн пуужингууд мен л 4-5 минутанд Москвааг баттай сенеех ажТалууд 5-10, за усрээд 15-20 минутанд бух пуужингуудаа харваж, би биенээ баттай, найдвартай сенеех аж. Хятдруу ч харваж магад. Ж.нь нато, ану. Хятад энэ дайнд оролцохгуй. хэзээ ч. иймд 1 ч улстай цэргийн холбоо байгуулаагуй. зориуд. оростой ч гсн. харин дараа нь орос, нато, ану-ын улдэгдэлд цохилт егех бно. хэрэв эсэргуйцэл узуулбэл. энэ бухэн одоохон болж дуусна. 1-2 долоо хоногт. МАН ууний дараа яаж Хятадаас улс орно хамгаалах нь буу мэд
С.Темер, 95332040 [192.82.74.175] 2022-02-28 12:25:19
НАТО ОРОСРУУ ЦЕМИЙН ЗЭВСГЭЭР ДОВТЛОЖ, ОРОСЫГ СЕНЕЕЖ, ЗАДРУУЛАХ НЬ МАШ ТОДРОВ. ОРОСТ БГАА АМЕРИКИЙН ИРГЭДИЙГ ТУРГЭН ГАРАХЫГ АНУ ШААРДСАН. УКРАИНД ЯЛАГДАЖ БУЙ ГЭМТ ПУТИНЫ ЦЭРЭГ-улс терийн удирдлага шарандаа Украин-Натогийн орнуудад туруулж цемийн цохилт егехеер болсны зуй ёсны хариу нь энэ юм. Путин солиорсон нь унэн бололтой. Туунийг хамуудтай нь Гаагийн Олон улсын шуух л хулээж бгаа. Тэд цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, хатуу шийтгэл хулээх нь. Дэлхийн 3р дайн Украинд эхэлж. Орос, украин, натогийн орнууд цемийн дайнд суурэх нь. Энэ нь БНХАУ Л ХАМГИЙН ИХ АШИГ ХОНЖОО АВЧИРНА. ТЭД ХЕЛ НЬ ГАЗАР ХУРЭХГУЙ ИХ БАЯРЛАЖ БГАА!!! дэлхийн 3 их гурний 2 нь хороондоо цемийн дайн хийж сулрах нь БНХАУ-д дэлхийд ноёрхох туухэн, маш ховор, унэтэй, алтан боломжийг авчирч бна. Ендер уулын оройгоос хятад луу 2 барыг тулалдаж, ухэхийг хараад, бууж зооглох л улдэх шив. уунийг л хятадууд мереедеж. Суларсан 2 дайснаа хучирхэг луу амархан тонилгоод саадгуй тайвань, монголоо... авчихна. иймд бид дагаж л таараа!
зочин [73.222.255.24] 2022-03-02 07:36:23
Зайлж үз хужаа гөлөг минь
Зочин [192.82.91.179] 2022-02-28 11:11:57
Монгол улс төвийг сахисан байр суурьтай байх нь зөв
0000 [66.181.190.72] 2022-03-03 07:36:55
ТИЙМ ЭЭ ЧЭМЭЭГҮЙ ТӨВИЙГ САХИХ НЬ ЗӨВ МОНГОЛ УЛС ГАНЦ Л ТҮҮХЭН ДАЙСАНТАЙ ГЭДГЭЭН УХААР БУЯНГИЙН ЖАРГАЛСАЙХАН ТЭР ЖИЛ ЗУРАГТААР ЮУ ГЭЖ ХЭЛЛЭЭ МОНГОЛД ХЭНИЙ ЦЭРЭГ ОРОХ ГЭЖ БАЙСАНЫГ АН* УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ ӨӨРИЙН БИЕЭЭР ИРСЭНЭЭР ЭНЭ АЖИЛГАА ЗОГСОСОНИЙГ ХЭЛЭЖ БАЙСАН ХЭРВЭЭ ХУДЛАА БАЙСАН БОЛ ЖАРГАЛСАЙХАН ТЭР ЦАГТ ШОРОНД БАЙХ БАЙСАН БИШ ҮҮ
Зочин [124.158.68.175] 2022-02-28 09:36:12
hutc hutc
ХҮН ХҮН [66.181.191.237] 2022-02-28 08:50:55
МОНГОЛЧУУД БИД ЭВСЭЛД НЭГДЭЛГҮЙ ГЭРВАН ТАЛТ ГАДААД БОДЛОГ БАРИЖ УЛС БҮХЭНТЭЙ НАЙРСАН ХАРЦААТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ТӨРИЙН ЭРХ БАРИГЧИД ДУУГҮЙХАН ХАРАЖ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ШИЙДХИЙГ ДЭМЖЭХ НЬ ЧУХАЛ
Зочин [122.201.24.236] 2022-02-28 07:55:50
Муу эр дайн хөөрнө гэгчээр огт өөр мэргэжилтэй ч өөрийгөө тоймч гээд нэрлэсэн зарим хүн,дуугаа бүр өндөр болгочихоод хоёр хөршийнхөө эгдүүг хүргэх юм яриад байна уу даа.
Орос [77.11.184.213] 2022-02-28 06:52:45
Орос суларвал хятадаас санхүүгийн дэмжлэг авна. Хятад зүгээр юм өгөхгүй э оронд нь өөосдийн ашиг сонирхолоо тулгах л болов уу
Зочин [66.181.191.237] 2022-03-01 06:54:35
МОНГОЛ ТҮҮХЭН ТУРАШДААН ЭНЭЭДЭГ МАШ АЮУЛТАЙ НЭГЛ ДАЙСАНТЭЙ УЛС
Зочин [223.104.15.200] 2022-02-28 06:34:15
umnu hoino hursh chin huzuu seer holbood gantsaar ezmshil bariad,ergen toirnii jijig uls undestniig daramtlaad ustgal yvuulaad baigaag meddeggui yumu,ta min, uuniin delhii medejiheed uurchluh gej oroldoj bhad ta nar endees n erguutej medreldeh yumda
Зочин [202.126.90.130] 2022-02-28 05:42:40
Ukrain kazakstan geed ulsuudad yagad iim tom2 nutag ugtciin bol
Зочин [203.98.77.101] 2022-02-28 05:07:07
ДААГАНААСАА БУС ДАРАВГАРААСАА БОЛДОГ МОНГОЛЧУУДЫН ЭНЭ ТЭНЭГ БАЙДАЛ, ЯЛАНГУЯА УЛС ТӨРЧИДИЙН УЧИР НАЧИР, ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ МУНХАГУУДЫН ГАЙГААР ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭГЧЭЭР ТЭРҮҮГЭЭР ЯВАА ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДААД ИРЭХ ВИЙ ДЭЭ. НЭГ Л ИХ АРДЧИЛСАН ОРОН ГЭЖ СОЛИОРЧ ЭНЭ ТЭРНИЙ ТАЛД ДОЛДОЙДОЖ ОРИЛЖ БАЙГААД ТӨМӨР ЗАМАА ЗОГСООЛГООД ТҮЛШ, БЕНЗИНЭЭ ХААЛГАЧИХ ВИЙ ДЭЭ. ТЭР ҮЕД НЬ ЯАЖ Ч МАТРЫН НУЛИМС УНАГААД ХЭРЭГГҮЙ. ЖААХАН ХОЛЫГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУДАА! ЯДАЖ САР ХАРЗНАХ ХЭРЭГТЭЙ. ӨНӨӨДӨР ГЭРЭЭ ХЭЛЦЭЛЭЭ ХИЙЖ БАЙХАД НЬ ЭНД ДАЛЬ ДАЛЬ ҮСРЭЭД САР ЛУУ ХУЦААД БАЙХ ХЭРЭГГҮЙ.
Зочин [202.179.21.199] 2022-02-28 03:57:28
дайны дараа бүүр цоо шинэ гоё сэргэлтийн бодлого өнөө алсын хараатай хамт хэрэгжинэ айлтгүй.
Zochin [122.201.21.243] 2022-02-28 17:45:49
Huts. Chi Ukraine luu tonil
зочин [64.119.18.233] 2022-02-28 03:51:19
магадгүй даян дэлхийн хоолойд тээгэлсэн яс болсон өгөр коммунизм үхэж далд орж мэдэх л юм
БУРУУ,ЦОЛМОН [66.181.190.72] 2022-03-03 07:51:15
АРДЧИЛ МОНГОЛ УЛС МОНГОЛ ТӨРИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧИН ШУНАЛТАН ХАХУУЛЧИД ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ ЭРХ МЭДЭЛТЭНИЙ БӨХС ДОЛООГЧ ДОЛДОЙ НАРЫН ҮҮР БОЛГОСОН ЭРХ МЭДЭЛТЭЙ ЦӨӨН ХУЛГАЙЧ НАР ТЭДНИЙ АХ ДҮҮС ЦҮНХИЙГ НЬ БАРИГЧ БӨХСНИЙ АЛЧУУРУУД ӨНГӨ ЗҮСТЭЙ ЯНХАНУУД ИХ МӨНГӨТЭЙ АМЬДАРЧ ЭНГИЙН ШУДРАГ АРД ИРГЭД ӨРӨНД БАРИГДАН ЯДУУРСААР БАЙГАА АРДЧИЛ ГЭХҮҮ АРД ТҮМЭН ТӨРДӨӨН ЭЗЭН БАЙХЫГ АРДЧИ ГЭМЭЭР ДЭЭ ГЭТЭЛ МОНГОЛД ХУЛГАЙЧ НАР НАМ НЭРЭЭР ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧ АРД ТҮМНӨӨС ХУЛГАЙЛАХ ЛУЙВАРДАХ АМЬ НАСАНД НЬ ХҮРЭХ ЗЭРЭГИЙГ АРДЧИЛ ГЭЖ ХЭЛХҮҮ АРДЧИЛ МОНГОЛД ЮУ АВЧИРАВ
ЭМЭЭ [192.82.67.117] 2022-02-28 03:48:42
СҮРТЭЙ ЭХЛЭЭД СҮҮЛДЭЭ ДОЛООЖ ДУУССАНЫГ ТАНЬ УНШЛАА . ТА Ч БАС ИХ МЭДЭМХИЙРЭХ ХЭРЭГГҮЙ . ЭНЭ ДАЙН ПУТИНЫ БҮХНИЙ ДЭЭР БАЙХ ХҮСЭЛ ШУНАЛААС ЭХЭЛСЭН ГЭДГИЙГ ХҮН БҮР МЭДНЭ . ОРОСТ ҮЗЭЛ БОДЛОО ХЭЛЖ ПУТИНИЙ ҮНЭНГ ХЭЛСЭН ХҮН ЯАЖ ХЭЛМЭГДДЭГИЙГ МЭДМЭЭР ЮМ . НАВАЛНИЙ ГЭДЭГ ЗАЛУУГ ЯАЖ ТАМАЛАВ . АРД ТҮМНЭЭ ЯАЖ ДАРАНГУЙЛЖ БАЙГААГ ХАРЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ ОДОО ПУТИНЫ ТӨГСГӨЛ АЙСУЙ . САХАЛ СТАЛИН ШИГ ДУУСНА ДАА . ХАРИН БИДНИЙ ХУВЬД ГАНЦ ХҮНИЙГ ТАХИН ШҮТЭХГҮЙ , ХҮН БҮР ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙГӨӨ БАЙЖ ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛОО ДЭЭДЭЛЖ ЭВ ЭEЭЭ НЭТГЭХ ЦАГ БОЛЛОО .
ӨВӨӨ [103.57.95.157] 2022-03-02 02:44:37
ТА МИНЬ МАШ ЗӨВ БИЧЖЭЭ. НЭМЭХЭД, "ТӨМӨР" ХҮҮГИЙН БИЧЭЭД БАЙГАА БАС Л ҮНЭНИЙН ОРТОЙ. ЕР НЬ БАЙДАЛ УЛАМ ХҮНДРЭХ ШИНЖТЭЙ. ЭНЭ ДАЙНЫГ ШҮҮМЖЛЭХ, ТАЙЛБАРЛАХ, АЛЬ НЭГ ТАЛД НЬ ОРЖ ДАЛДАГНАХ БИШ, БИД ҮҮСЭЭД БУЙ НӨХЦЛИЙГ ХЭРХЭН ОЙЛГОЖ ХАНДАХ ЁСТОЙ ВЭ? ГЭДЭГ ДЭЭР БОДЛОО ХУВААЛЦАХЫГ ЭРМЭЛЗЛЭЭ. ЮУНЫ ӨМНӨ, СӨРГӨЛДӨГЧ ТАЛУУДЫН АРД ТҮМНҮҮДИЙН АЛЬ АЛИН НЬ БИДНИЙ НӨХӨД, ХАРИН УДИРДАГЧДАД НЬ ХЯНАМГАЙ ХАНДАХ УЧИРТАЙ. АХ ДҮҮ АРД ТҮМНҮҮДИЙН УДИРДАГЧДИЙН АЛЬ АЛИН НЬ, ЯЛАНГУЯА ПУТИН ТҮҮНИЙ КОМАНД, ОРОСЫН АРД ТҮМНИЙ ГЭНЭН ЭХ ОРОНЧ СЭТГЭЛИЙГ ДӨВИЙЛГӨН САНДАЙЛЖ ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮРЭМГИЙ БОДЛОГЫГ БАРЬЖ ИРСЭНЭЭС ГАДНА, МАССААС ХӨНДИЙРЧ "САНСАРДАХ" БОЛСОН АМБИЦ, ХУВИЙН ӨШИРӨМТГИЙ ҮЛ ИТГЭМТГИЙ ЗАН, ҮЛ ХАНАХ ТАНИГДАХУЙН БОЛОН ЭДИЙН ШУНАЛДАА АВТАЖ, БАРУУНААС ОЛОН ЖИЛ ХАЯАСАН ХЭРҮҮЛИЙН АЛИМАНД ОРСОН БОЛ, ЗЕЛЕНСКИЙ, БАС Л МАНАЙ ЗАРИМЧУУДЫН НЭГЭН АДИЛ "БАРУУНЫ АРДЧИЛАЛ"-ЫГ ХЭТ ШҮТЭЖ, ТҮҮНДЭЭ ХУВИЙН ХӨӨРӨМТГИЙ АЛИА ЗАНГААРАА "ТОГЛОСООР" БАЙГААД ХЭРҮҮЛИЙН АЛИМЫГ БАС Л ӨМХӨӨДХӨЛӨӨ. ҮР ДҮН НЬ, АХ ДҮҮ АРД ТҮМНҮҮДИЙН ХООРОНДЫН ДАЙН. ИНГЭЖ ОЙЛГОЖ ЧАДАЖ БАЙВАЛ ЭНЭ ДАЙНД МОНГОЛЧУУДЫН БИДНИЙ БАРИХ БОДЛОГО- АХ ДҮҮСИЙГ АЛЬ БОЛОХ ТҮРГЭН ЭВЛЭРҮҮЛЖ, ДАЙНЫГ ЗОГСООХ БҮХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭ, АРГА ЧАРГЫГ ТӨРИЙН БОЛОН ЖИРИЙН АРД ИРГЭДИЙН ЗҮГЭЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВДАЛ БОЛНО. БУСАД БҮХ ХУВИЛБАР БИДНИЙ АМИН ЭРХ АШИГТ ҮЛ НИЙЦНЭ ШҮҮ МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ. ОЙЛГОТУГАЙ, ДАГАТУГАЙ
Aaa [202.126.89.144] 2022-02-28 03:42:04
Монголыг пуужиндаад хэрэггүй хнлээ хаахадл бид гараа өргөөд буугаад өгнө
с.темер [192.82.74.175] 2022-02-28 18:47:41
яг унэн!!!
Зочин [202.126.89.49] 2022-02-28 02:40:15
ОРОСУУДЫН ОНГОЦООР НИСЭХ ГАНЦ ГАРЦ НЬ МОНГОЛ БОЛЖЭЭ!ЕВРОП ТЭР ЧИГЭЭРЭЭ ХААГДАВ, БОГООНООР НААШАА ИРЭЭД ОНГОЦОНДОО СУУЦГАА
Zochin [66.181.178.196] 2022-02-28 02:22:47
Tusgaar togtnoliin batalgaa bol ediin zasgiin haraat bus baidal. Udirdah tusgaar ulsgui bolchihvol bayan oligarhuud ta nar mun l busdiin ul dolooj amidarna. Uhen uhtelee ul uhaarah munhagiig erguu munhag gedeg avai.
ЗОЧИН [202.126.89.244] 2022-02-28 01:59:14
ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ЦЭЦЭН ХҮНИЙ ДҮРД ТОГЛОДОГ ТЭНЭГ УЛС ТӨРЧДИЙН ЧАЛЧИХЫГ ХАМХИЖ ДОТООДЫН ЭВ НЭГДЛЭЭ ХҮН БҮР САХИЖ МОНГОЛ ГЭСЭН НЭГЭН НЭРИЙН ДОР ХҮН БҮР ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ
Зочин [202.21.109.42] 2022-02-28 01:51:30
Дайн болох нь гарцаагүй.Жаран сая малынхаа гучин саяыг Орост бэлэг өгөхөө бодсон нь өлзийтэй.Ковид гарахад Хятадад гучин мянган хонь бэлэг гэж өгсөн.Одоо Орос хөршдөа цэргийн хоол бэлдэх ажилтай боллоо.
Zochin [122.201.21.243] 2022-02-28 17:44:48
Dain xusex zuil ogt bish chamshig medrel muutai ymnuud mongoloos zailaasai gej yrooy muu er daind xoorno gegcheer yu balai ym chin