Ардчилсан Намын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ

Aдмин / Улстөр

Ардчилсан Намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, батламжаа гардан авсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга нар сонгуулийн сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүлж, гишүүд дэмжигчдэдээ бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигчид ардчиллын үнэт зүйл, шударга ёсыг эрхэмлэн Ардчилсан Намын эвлэлдэн нэгдэх тулгуур болох, цаашлаад нэг намын хэт олонхын эсрэг ялалтын буухиаг эргүүлэхийг хэлж байв.

Нэр дэвшигчид өчигдрөөс /2022.03.16/ эхлэн 16 хоногийн хугацаанд Монгол Улсыг нар зөв тойрч нийт гишүүд дэмжигчидтэйгээ уулзан, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулах юм.

Ардчилсан Намын даргын сонгуулийн санал хураалт 2022 оны 04 сарын 03-нд орон даяар болно.

Сэтгэгдэл

Зочин [202.9.47.17] 2022-03-17 09:32:49

зайлаа.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.