Ховордоод буй доллар “Найман шарга”-ын ченжүүдийн гарт цаас шиг эргэлдэж байна

-Найман шаргын ченжүүд арилжааны банкны албан тушаалтнуудтай хамтарч долларын бизнес эрхэлж байна гэв үү-
-Цүнх үүрээд эргэлдээд байсан нөхөр хэдийг сонирхоод байгаа юм бэ. Дээрээс хойш холхилоо?
-Мөнгөтэй юм шиг байна аа. Олдох хэмжээгээр нь л авъя гэж байна. Сая 5000-ыг цүнхлээд гарлаа. Удахгүй буцаад ирнэ гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооныхон эргэлдээд байхаар нь явчихлаа...
Валют арилжааны “Найман шарга” худалдааны төвийн гудамжинд тамхилах ченжүүд хоорондоо ийн хөөрөлдөөд цааш эргэв. Энэ зах валют авах, зарахаар зэхсэн хүмүүсийн хөлд дарагдаад уджээ. Арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоох болсноор доллар хэрэгтэй хэн бүхэн энэ захаар гүйлдэж байна.
Хажуугаар зөрөх хүмүүсийн яриаг тандвал долларын ханш л сураглана. Тэмээний ноосон цамц өмсөж, хүрэн кепек духадсан том гэдэстэй хижээл насны эр доллар сурсан нэгний өөдөөс “Мөнгө чинь хаана байна. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж пээдэлзэх. Энд валют авах зарах үнээ ил нээлттэй хэлэх нэг ч хүн алга. Хүзүү, сээрээрээ нийлж хэлхэлдэж ойролцоох машин руу ороод л хэлхгэр цүнх үүрээд гарч ирнэ. Цааш орж валют арилжааны лангуугаар шагайвал гандангийн үүд шиг тайван байна. Лангууны ард суух худалдагчид коридороор холхих нөхдүүдийг тоож байгаа ч шинж алга. Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос ирэх шалгалтын чимээгээр ханшийн самбаруудаа бүгд өөрчлөөд суугаа нь энэ аж. Худалдагчдаас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тандвал өнөөдрийн (өчигдөр) байдлаар 3170 төгрөгөөр зарж байгааг онцлов. Лангуунаас 1000-аас дээш долларын гүйлгээ хийхгүй байгааг хэлж байлаа. Дотор холхих хүмүүс ч шалгалт шүүлэг ирэх сургаар тарж бутраад алга болсныг худалдагчид хэлж байв. “Мөрөөрөө ажлаа хийгээд сууж байхад л цаг тутам шалгалт шүүлэг гэж үйлчлүүлэгчдийг үргээх юм. Өмнөх эрх баригчдын үед тааваараа л ажилладаг байж. Сүүлийн үед л хяналт, шалгалтынхан ээрээд ажил явуулахгүй, дарамттай байна” гэх гомдлыг худалдагчид мэдүүлж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос очсон мэргэжилтнүүд валютын нөөц, гүйлгээг нь шалгадаг гэнэ. Шалгалтынхны чимээгээр тарж бутраад алга болж байгаагаас нь анзаарвал нөхдүүд “НО”-той ч юм шиг.
Цонхоор нь “Найман шарга”-ын гудамж руу нүд бэлчээвэл өнөөх л доллар сурагласан нөхдүүд ченжүүдтэй уулзаж байгаа бололтой. Энд тэнд хэд гурваараа жиг, жуг гэцгээж дохио зангаагаар ярилцаж байгаад л ойролцоох машин руу орчихно. Төд удалгүй цүнх үүрээд гарч буй зураглал хаа сайгүй харагдана. Доллар нүдний гэм болсон ийм үед цаг “Найман шарга”-ын гудамжинд зогсдог ченжүүд “Мөнгөө аваад ир. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж зогсож байгаа нь анхаарал татсан юм.
Ченжүүд 5000 АМ.долларыг нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгдөг
Доллар сурагласан хүмүүсийн байр суурийг сонссон юм.
-Долларын олдоц хэр байна вэ?
-Их хэмжээгээр авахад үнэтэй хэлэх юм. Мөнгөтэй цөөхөн хүмүүс нь ирээд л аваад явчихаж байна. Бага хэмжээгээр зарах сонирхол ченжүүдэд алга. Өнөөдөр банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт хийгээд байна. Доллар хэрэг болсон бүхэн ийшээ ирж ченжүүдийн хэлсэн үнээр нь авахаас өөр сонголт алга.
-Ченжүүд юу гэж байх юм?
-“Ченжүүд мөнгөө гаргаад ир ээ. Хүссэн хэмжээгээрээ ав” гэж хэлж байна. Над шиг хэдэн зуун доллар хайсан хүнийг тоох ч үгүй юм. Би хэдэн цагийн турш энэ хавиар эргэлдлээ. Нэг ченжээс хамгийн багадаа л 3000 ам.доллар гарч байна. Тэрнээс дээш хэмжээтэй сонирхсон хүнд бол хэд хэдэн ченжүүд нийлж байгаад л гаргаад өгчих юм. 5000 ам.долларыг бол нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгч байна. Харин ханш нь доторхоосоо харьцангуй өндөр. 3200-аас л дээшээ, доошоо хэлбэлзэж байна” гэв. Ховордоод буй ам.доллар “Найман шарга”-ын гудамж дахь ченжүүдийн гар дээр цаас шиг эргэлдэж байгааг энэ хавийнхан дуу нэгтэй хэлж байна. Нөгөө талд арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоож 1000-ааш дээш долларын гүйлгээг хязгаарлаад байгаа юм. Зарим тохиолдолд итгэлтэй үйлчлүүлэгчдэдээ л бага хэмжээгээр гаргаж байгааг банкныхан ярьж байна.
Арилжааны банкнуудад үүссэн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас тодруулахад “Арилжааны банкнууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол их гарч байгаа. Тодруулбал валютын гүйлгээнд лимит тогтоосон талаар. Үүнийг Монголбанкнаас лимит тогтоож байна гэж ойлгодог. Монголбанкны зүгээс валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагчдадаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкнуудад холбогдох анхааруулга өгнө” гэх тайлбар хэлж байна.
“Найман шарга” орчмын зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол арилжааны банкнууд гүйлгээнд хязгаарлалт тогтоож “дарсан” ам.доллараа эндхийн ченжүүдээр дамлуулж зараад байгаа гэнэ. Тодруулбал, арилжааны банкнуудын албан тушаалтнууд “Найман шарга”-ын нөлөө бүхий ченжүүдтэй хамтарч хууль бус бизнес хийж байж болзошгүйг хэлж байгаа юм. Эндхийн ченжүүд ч “Мөнгөө бариад ир. Хүссэн хэмжээгээр чинь өгье” гэх нь үүнийг баталж байх шиг. Эндхийн ченжүүдээс үнэ цохиж авсан долларыг хойш нь цүнх цүнхээр нь зөөж байгааг хүмүүс ярьж байна. Долларын гүйлгээнд лимит тогтоож, үнийн хөөрөгдөл бий болоход голлох нөлөө үзүүлсэн арилжааны банкуудаас тодруулга авахаар хандахад мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Үүнээс гадна цахимд “Доллар авна, зарна” гэх зарын группүүд нийтлэг тааралдаж байна. Энэ группүүдэд доллар авах, зарах зараар дүүрчихэж. Тэд гол төлөв тролл хаягнаас зар байршуулжээ. Тодруулбал, “50.000 ам.доллар бэлэн зарна” гэх зар ч тааралдаж байна. Зарын доор бусад нь өтний ялаа шиг л шавах аж. Энэ бүхнээс анзаарахад долларын ханшийг “Найман шарга” захын гудамжинд зогсдог эрхэлдэг ченжүүд тодорхойлж байна. Тэдний гараар дамжсан доллар хойд хөрш рүү чиглэж байгааг эдийн засагчид ч онцолж байгаа юм. Энэ явдал даамжирвал дотоодын нөөцийг хойш нь зөөгөөд шавхах эрсдэл тулж ирснийг ч тэд хэлж байгаа.
Долларын ханш өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгаа цаг үед зохицуулах чиг үүрэгтэй Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй явсаар нөхцөл байдал ийм дээрээ тулж ирлээ. Монголбанкны зарим албан тушаалтнууд нь ч ченжүүдтэй холбоо, сүлбээтэй байж болзошгүйг ч эх сурвалж дурдлаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатарын зүгээс “Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөөд байна. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна” гэх байр суурийг илэрхийлэв.
ӨДРИЙН СОНИН Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Сэтгэгдэл
Dr. Aditya [129.205.113.191] 2024-07-10 18:23:05
If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email address: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com
ЗОЧИН [66.181.182.121] 2022-04-18 04:39:23
ЭНЭ БОЛ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЧЕНЖҮҮДТЭЙ НИЙЛЖ БИЗНЕС ХИЙЖ БУЙ ЯВДАЛ, ӨӨР ЮУ Ч БИШ, ҮҮНИЙГ ТАГНУУЛ, АТГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.179.8.46] 2022-04-18 03:21:40
, найман шаргыг хааж их доллортой ченж нарыг шалгах гадны бахк оруулах
Zochin [202.9.46.10] 2022-04-17 10:47:42
Dollar urd n 8 shargad banknaas hyamd bdag bsan daa alga bolgovol Banknaas unetei l avnadaa erguunuudee
Saraa [85.132.133.197] 2022-04-16 14:02:23
Найман шарга байгаа энэ газрыг хаавал таарна.
Unshigch [46.62.172.135] 2022-04-16 10:51:48
Ene ner hogiinn Найман шарга -гэсэн нэртэй чэнжийн захуудаа татан буулгаач ээ. Ард түмэнээ шулсан олигтой ч хүнтэй харьцаж чадаргүй, монгол хүмүүс мөн үү.бөөн авилга, хужаагийн гарт орсон боолууд.татан буулгаа чээ.
Лаларууд [192.82.78.107] 2022-04-16 09:48:41
Банк иргэдтэй тоож вальт гаргахгүй банк ба баячууд чавчаа авч бга бууны нохой болох ченжүүд
Иргэн [202.126.89.208] 2022-04-16 07:51:11
Ченжүүд гэж бүгд шулаачид, хүнийг өрөвдөх сэтгэлгүй, чулуун зүрхтэй хогийн гарууд
Зочин [66.181.161.50] 2022-04-16 04:00:51
ХХБ , Хаан банк наас гадаад шилжүүлэг хийхэд өдрийн 300к аар хязгаарлалт тогтоогоод харин валютаа бэлнээр хийвэл хэд ч бно гэхийн. 1000 доллар шилжүүлэх гэж Өдөр болгон 300к солиулж шилжүүлвэл өдөр болгон 2к шимтгэл авна гэхийн. Банкныхан ченжүүдтэй хуйвалдан зориуд нэг талдаа хүндрэл учруулж бна гэж л харж бна, Өөрсдөө л заруулж бгаа болов уу.
Зочин [103.26.193.92] 2022-04-16 04:16:23
Хотгор шанагын хулгайчийг шоронд хийвэл таарна.
Зочин [202.126.89.170] 2022-04-16 01:22:09
Ченж болгон банктай холбоотой болчихсон юм билээ. Юун 5000 $ . 50000 -60000 $ юу ч биш болчихсон юм .
Зочин [103.212.119.19] 2022-04-15 16:14:32
Хөдөө жорлон барина гээд 110 тэрбум төгрөг баталчихсан ш дээ,
Иргэн [59.153.112.154] 2022-04-15 16:03:05
Чэнжүүд монголын эдийн засагийг сүйрүүлж байна
Зочин [202.126.88.186] 2022-04-15 15:25:08
Ченжүүдийн ард банкныхан бгааштээ
Зочин [103.57.93.89] 2022-04-15 15:05:45
Ajlaa hiij chadahgyi baahan darga nar. Dorvitoi arga hemjee avah heregtei shd. Tulga toirson hogin ym yarihaas tsaish yavj chadahgyi daan ch emgeneltei baina.
зочин [64.119.25.106] 2022-04-15 14:07:24
Монголд ченжгүй юм гэж байна уу. Ченжийг төрийн бодлогоор устгахгүйгээр эдийн засаг үнийн талаар ярих тун төвөгтэй юм даа
Зочин [103.212.119.19] 2022-04-15 11:12:32
Хүрэлтанк, Данх хоёроос болж Монгол улс сүйрч байна
Зочин [64.119.18.215] 2022-04-16 05:48:35
T1
Зочин [66.181.178.110] 2022-04-15 10:58:39
8 шаргыг татан буулга иргэд шууд банкаар үйлчлүүлэх нь зөв.Ченж нэртэй хулгайчууд хэрэггүй
Зочин [66.181.178.110] 2022-04-15 10:56:59
Ченж нэртэй хулгайч луйварчид үнэ хөөрагдсөн хулгайчуудыг хяналтандаа авч шалгаж байгаа бүх долларыг нь улсын орлого болгох арга хэмжээ авах нь зөв.
Зочин [202.9.46.17] 2022-04-15 08:51:32
Валютын ченжүүд валютын үнийг хөөрөгддөг. Махны ченжүүд махны үнийг хөөрөгддөг. Шатахууны ченж нар шатахууны үнийг хөөрөгддөг.
Зочин [202.126.88.229] 2022-04-15 07:28:02
Арилжааны банкууд чинь албан бусаар найман шарга дээр гаргаж зараад байгаа нь тодорхой шдэ. 1 хүн шууд 14 мянган доллар гаргаад зарчихаж байгаа шдэ
Зочиг [192.82.66.210] 2022-04-15 06:51:17
Хамгийн зөв арга нь гадны хүү бага банк оруулах явдал.
zaas [202.126.88.206] 2022-04-15 06:49:23
4к удахгүй хүрэндэээ угаасааа хаанач солиулж авч явж бллдоггүй төрөг дөөө яг хойд солонгостцаасл гэсэн үг болждэээ
Иргэн [202.179.4.248] 2022-04-15 06:44:17
Ченжийн тогтолцоог халж чадахгүй байгаа төрийн бодлого бурууг л харуулж байна.
Зочин [66.181.184.241] 2022-04-15 11:26:17
Бүгд доороо боовоо хөхүүлдэг чэнжүүдтэй болхоор тэд хөдлөхгүй байна!
Зочин [103.161.242.13] 2022-04-15 06:26:40
Монгол улсад зах зээл жинхэнэ бүдүүлэг хэлбэрээр явагдаж байна..Энд төрөөс ямар нэг зохицуулалт хийх гэж оролдвол сүүдрийн байдалд шилжинэ..Цаашилбал иргэний дайнд хүргэнэ. Харин төр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх(хоёр юмуу гурван бренд байхад манайд хангалттай) болвол үнэт цаасны зах зээлийг өргөжүүлвэл гадаадын валютын хараат байдлаас амархаан гарна. ..
Дорж [66.181.186.101] 2022-04-15 06:23:11
Валютын ханшны өсөлт төр засгийн буруу удирдлага мeнeжмeтын асуудал аа. 8 Шаргын хэдэн нөхдүүд рүү буруугаа чихэж болохгүй ээ. Энэнд ханш өсгөх боломж байхгүй. Судлаач хүний хувьд...
бат [192.82.65.182] 2022-04-15 06:17:29
гадны банк яаралтай оруулах хэрэгтэй байна,
Иргэн [202.9.46.252] 2022-04-15 06:01:43
ЧЕНЖҮҮД ГЭЖ ДАНДАА ҮНЭ ХӨӨРӨГДСӨН ЛУЙВАРЧИД БАЙХ ЮМ . МАХНЫ ЧЕНЖ НОГООНЫ ЧЕНЖ. ТЭД МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ, УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЯМАРЧ ХАМАА АЛГА.
Бати [124.158.64.180] 2022-04-15 05:57:12
Банкныхан үнэ хөөрөгдөж байнаа.
Иргэн [192.82.73.249] 2022-04-15 05:20:09
Найман шаргыг хаах хэрэгтэй монгол банктай нийлсэн шимэгчид иргэд банкнаас валют авхын бол ингэж нисээд байхгүй