Онлайнаар хадгаламж барьцаалсан зээлийг салбар, нэгжид хандан авах шаардлагагүй боллоо
Техник технологи хөгжиж, хүмүүсийн хэрэглээ цахимжихын хэрээр бид аливаа үйлчилгээг байгаа газраасаа интернэтээр, гар утсаараа авахыг илүүд үзэх болсон. Банкууд ч гэсэн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээ сайжруулж илүү хялбар, ухаалаг, хүртээмжтэй болгон харилцагчдынхаа амьдралыг хялбаршуулахыг зорьж байна. Үүний нэг жишээ бол хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээ юм.
Эрхэм харилцагч та заавал салбар, нэгжид хандалгүйгээр ХААН Банкны Khan Bank аппликэйшнээр дамжуулан хадгаламж барьцаалсан онлайн зээлийг хүссэн газраасаа хялбархан аваарай. Ингэснээр банкны салбар нэгжид очиж авсан энэ төрлийн зээлээс бага хүү төлөхөөрөө давуу талтай.
Өөрөөр хэлбэл, энэхүү зээлийг авахын тулд ажлынхаа дундуур бичиг баримт бүрдүүлэн заавал салбар нэгжид ханддаг байсан цаг ард хоцорлоо. Khan Bank аппликэйшн дээрээ хэдхэн товчлуур дараад, хормын дотор төгрөгийн хугацаатай хадгаламжийнхаа үнийн дүнгийн 80 хүртэлх хувьтай тэнцэх зээлийг хамгийн бага буюу хадгаламжийн жилийн хүү + 4.8%-ийн хүүтэйгээр хүссэн үедээ аваарай. Харилцагч та хэдэн ч удаа энэхүү зээлийг авч болохоос гадна интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хүссэн үедээ зээлээ хаах боломжтой.
Тус үйлчилгээг авахын тул харилцагч та Khan Bank аппликэйшнээ шинэчлэн татахад л хангалттай юм. Хадгаламж барьцаалсан зээл авах илүү хялбар, хурдан, хэмнэлттэй боллоо.
Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк







.jpg)


































































.jpg)



Залуу үеэ зүхсэн хөгшид, эцэг, эхээ хараасан хүүхдүүдээр дүүрлээ, монгол
Сергей Лавров: Барууныхан түүхийн жам ёсны явц болох олон туйлт дэлхийн чиг хандлагыг сөрж, Евразийн зүүн хэсэгт нөлөөгөө тэлэхээр улайрч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
АНУ-ын холбооны шүүх оюутан, сэтгүүлчдэд тогтоосон визийн хязгаарлалтыг цуцалжээ
Ши Жиньпин: Хятад, Орос, АНУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт үр дүнтэй, бүтээлч боллоо
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
Ши Жиньпин Дональд Трамптай уулзлаа