Төрийн банкны хамт олонд “Талархал” гардууллаа
Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд онцгой анхааран ажилладаг билээ.
Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туул голоо хамгаалах үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулж, төрийн болон төрийн бус байгууллагыг манлайлан, өөрсдийн оролцоогоор Хатан Туул голын сав газарт их цэвэрлэгээг хийсэнд талархал илэрхийлж, БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас Төрийн банкны хамт олонд “ТАЛАРХАЛ”-ыг гардууллаа.
Төрийн банкны хамт олон өнгөрсөн амралтын өдөр “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ-2022” аяны хүрээнд Монгол улсын 21 аймаг 331 сум, нийслэлийн Туул гол, Сэлбийн голын сав газарт цэвэрлэгээг зохион байгуулж 6,000 орчим га газрын 735 тонн буюу нийт 400 орчим автомашин хог хаягдлыг ачуулжээ.
Төрийн банк нь Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд “Үр хойчдоо ногоон дэлхийг үлдээе” гэж уриалж байгаа юм.
Түүнчлэн байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж, хамгийн, хамгийн хялбар “Гялсбанк” үйлчилгээг харилцагчдадаа санал болгохын зэрэгцээ ногоон бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарахаа Төрийн банкны зүгээс онцолсон байна.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа







.jpg)


































































.jpg)



Залуу үеэ зүхсэн хөгшид, эцэг, эхээ хараасан хүүхдүүдээр дүүрлээ, монгол
Сергей Лавров: Барууныхан түүхийн жам ёсны явц болох олон туйлт дэлхийн чиг хандлагыг сөрж, Евразийн зүүн хэсэгт нөлөөгөө тэлэхээр улайрч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
АНУ-ын холбооны шүүх оюутан, сэтгүүлчдэд тогтоосон визийн хязгаарлалтыг цуцалжээ
Ши Жиньпин: Хятад, Орос, АНУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт үр дүнтэй, бүтээлч боллоо
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
Ши Жиньпин Дональд Трамптай уулзлаа