Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс аймгууд тэмбүүгийн өвчлөлөөр тэргүүлж байна

Aдмин / Эрүүл мэнд

Манай улсын хувьд жилд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг. Үүний 6400 орчим буюу 40 хувийг нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Үүнийг орон нутгаар нь ангилж харвал Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд тэмбүү өвчний халдварын тоогоор тэргүүлж байгаа аж. Харин Архангай, Баян-Өлгий, Говь-Сүмбэр аймгийн халдварлалтын тоо харьцангуй бага аж.

Ж.ДАВААЛХАМ: Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 46 хувь нь гэр бүлтэй байна

image

Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай ярилцлаа.

-Тэмбүүгийн өвчлөл нэлээд аюулын хэмжээнд яригдах боллоо. Манай улсад жилд хэчнээн хүн БЗХӨ-өөр өвчилдөг вэ. Түүнээс хичнээн хувь тэмбүү өвчин байна?

-Манай улсын хувьд жилд 16 мянган хүн бэлгийн замын халдварт өвчнөөр (БЗХӨ)-өөр өвчилдөг. Үүний 40 орчим хувийг тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Тэмбүүгийн өвчлөл 2014, 2015 онд нэмэгдэх хандлагатай байсан бол 2016 оноос хойш өдийг хүртэл тогтвортой байна. Гэвч тогтвортой гэх энэ тоо нь Ази болон Номхон далайн орнуудтай харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Тийм учраас манай улсын хувьд тэмбүүгийн өвчлөлийг тогтвортой өндөр түвшинд байна гэж үздэг.

-БЗХӨ-өөр өвчлөгчдийг насны ангиллаар нь авч үзвэл хамгийн их тохиолдож буй насны ангиллын хувьд?

-Насны хувьд 20-29 насныхан хамгийн өндөр буюу БЗХӨ-өөр өвчилсөн нийт иргэдийн 45 орчим хувийг эзэлж байна. Үүний дараа 30-34 насныхан нийт өвчлөлийн 15-18 хувийг эзэлж байх жишээтэй. Ер нь БЗХӨ-өөр бүртгэгдсэн хүмүүсийн 46 хувь нь гэрлэсэн буюу тогтсон бэлгийн амьдралтай хүмүүс байгаа юм.

-Бүсчилж авч үзвэл тэмбүүгийн халдвар хамгийн их бүртгэгдэж буй нь аль аймаг байна вэ?

-2020 оны судалгааг харахад тэмбүү өвчнөөр Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Харин Архангай, Баян-Өлгий, Говь-Сүмбэр зэрэг аймгийн халдварлалтын тоо харьцангуй бага. Гэхдээ өндөр тоотой гарч байгаа аймгуудыг тэр чигт нь тэмбүү ихтэй гэж ойлгож болохгүй.

-Яагаад. Өвчлөл өндөр байгаа шалтгаан нь юундаа байна вэ?

-Дээрх аймгууд тэмбүүгийн тохиолдол бусад аймгуудаас их гарч байгаа нь нэгдүгээрт маш их жуулчид ирдэг, аялал жуулчлалын бүс нутгийн онцлог байна. Ерөнхийдөө манайд секс аялал жуулчлал нэмэгдэх сөрөг хандлага ажиглагдах боллоо. Хоёрдугаарт суурьшлын хүн ам нь явуулын хүн амаасаа их. Мөн илрүүлэг үзлэг маш сайн хийгдэж байгаатай холбоотой юм.

-БЗХӨ-өөр өвчлөх иргэдийн тоо цаашдаа хэрхэх төлөвтэй байна вэ?

-2021 онд 9 мянга гаруй БЗХӨ-ний тохиолдол бүртгэгдсэн. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 дахин буурсан үзүүлэлт юм. Ингэж багассан нь ковидын нөхцөл байдалтай холбоотой гэж харж байгаа. Нэгдүгээрт энэ үед хүмүүсийн шилжилт хөдөлгөөн бага байсан, хоёрдугаарт 2019-2021 онд Улсын хэмжээнд “Тэмбүүг устгая” аяны хүрээнд нэг сая нэг зуун мянган иргэнийг БЗХӨ-ний шинжилгээнд хамруулсан байдаг. Үүнээс 10 мянга гаруй тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн нь халдварын тоог багасгахад үр дүнгээ өгсөн.

“Төрөлхийн тэмбүүтэй 66 хүүхэд бүртгэгдснээс 12 нь нас барж, 30 нь амьгүй төрсөн”

-Тэмбүү өвчин нь эхээс урагт халдварладаг өвчин юм байна. Цаашлаад ургийн амь насанд хүртэл аюултай гэж байна. Энэ тухайд?

-БЗХӨ нэмэгдсэнээр төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт халдварлах тэмбүүний өвчлөл өсч байдаг. 2019 онд 66 эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдсэн бол, 2020 онд 37, 2021 онд 19 болтлоо буурсан. 2019 онд 66 төрөлхийн тэмбүүтэй тохиолдол бүртгэгдсэнээс 12 нь нас барсан, 30 нь амьгүй төрсөн байх жишээтэй. Тэгэхээр төрөлхийн тэмбүүнээс шалтгаалж нярай эндэх, зулбах тохиолдлууд багагүй гардаг.

-Хэрэв эх жирэмсэн үедээ тэмбүү өвчнөөр өвчилсөн гэдгээ мэдсэн тохиолдолд ураг эндэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

-Жилд 70 мянга гаруй эх төрдөг гэж үздэг. Жирэмсэн эмэгтэйчүүд жилд хоёр удаа БЗХӨ-ний шинжилгээнд хамрагддаг. Жирэмсний хяналтад байх хугацаандаа тус шинжилгээндээ хамрагдаад явбал урагт гарч болох эрсдэлийг арилгах бүрэн боломжтой.

image

“Тэмбүү 100 хувь эдгэрдэг өвчин”

-Тэмбүү туссан гэдгээ мэдэх боломжтой юу. Шинж тэмдгийн хувьд яаж илэрдэг вэ?

-Аль ч бэлгийн замын халдварт өвчний хувьд гаднаас нь хараад мэдэх ямар ч боломжгүй. Тэмбүүгийн хувьд бэлэг эрхтэн дээр эмзэглэлгүй хатуу яр, шархлаа гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа буюу цавины булчирхай цочиж томорно. Энэ яр шархлаа нь эмчилгээ хийлгээгүй ч арилна. Гэхдээ эмчилгээ хийлгэхгүй удвал тэмбүүгийн хоёр, гуравдугаар шатанд орж дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг гэмтээх хүртэл хүндрэх эрсдэл үүснэ. Мөн тэмбүү өвчнийг эмчлэхгүй явбал мэдрэлийн тэмбүү болтлоо хүндрэх аюултай. Цаашлаад хараа муудаж, хараагүй болох ч эрсдэл бий. Тийм учраас хуумгай хандаж болохгүй. Мөн тэмбүү өвчнөөр өвчилснөө мэдчихээд дур мэдэн буруу эмчлэх нь бүр эрсдэлтэй. Тиймд мэргэжлийн эмчид хандан мэргэжлийн эмчийн хяналтад эмчилгээгээ бүрэн хийлгэж байж эдгэнэ.

image

-Тэмбүүгийн эмчилгээ хэрхэн хийгддэг вэ. Эмчлэгдэх хугацааны хувьд?

-Эмчилгээний хувьд нарийн хугацаа заадаг. Ингэхдээ долоо, долоо хоногийн зайтай гурван удаагийн тариа хийлгэх ба голд нь нэг ч хоног алгасаж хоцорч болохгүй. Мөн тэмбүүгээр өвдсөн хүн нэг өвдөөд эмчлэгдэхдээ дархлаа тогтоно гэж байдаггүй. Дахиад тохиолдлын бэлгийн хавьталд орвол энэ өвчнөөр өвчилсөөр л байна.

-Тэмбүүгийн шинжилгээг хаана, яаж авч байна вэ?

-Улсын болон нэгдсэн бүх эмнэлгүүд бэлгийн замаар халдварлах халдварын кабинет гэж бий. Тэдгээр кабинетуудад хандан шинжилгээнд хамрагдаж болно.

А.МӨНХНАРАН

Эх сурвалж: www.tentsver.mn


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.113] 2024-05-15 17:13:28

Монголчууд улсаараа тэмбүүрчээ. Хамаргүй өсвөрийнхөн гарах нь дээ

ХАХА [192.82.85.105] 2022-04-29 03:42:18

ТЭРГҮҮЛЭЭД БАЙХДАА Ч ЯАХАВ ДЭЭ, ГАВЪЯА БАЙГУУЛСАН ЮМ ШИГ БОЛОХ НЬ Л ДЭЭ. ХАХАХАХА.

Зочин [103.26.193.188] 2022-04-28 05:12:42

Ямар ч амьдралын зорилгогүй нэг л их шоудаж, Архидаж, банзалдсан балай Оркууд.

Зочин [64.119.24.49] 2022-04-29 03:36:30

Гадны жуулчид монголд тэмбүү тараагаад байгаа юм гэнээ, за больж үз. Тасартлаа согтоогүй л бол гадаад байтугай дотоодын ямарч хүнд гар бэлгэвчгүй монгол ян...хантай хийхгүй. Бэлгийн замын халдварт өвчин судлалын гадаад эрдэмтэн харин жуулчин маягаар ирж судалгааны арвин материалтай буцдаг гэж сонссон, гайхалтай шинэ нээлтүүд хийдэг гэсэн. Бас гадаадын поорноо киноны найруулагчид ирж шинэ шинэ маш сонирхолтой , хэний ч санаанд оромгүй нээлтүүд хийж, бараг үнэгүй шахам мэргэжлээ дээшлүүлээд буцдаг юм гэнэ лээ.

Зочин [66.181.161.82] 2022-04-28 03:52:30

Арчаагүй хүүрнүүд юмаа

Зочин [202.179.26.116] 2022-04-28 01:51:16

БАХДАМ АМЖИЛТТАЙ ЯВААН БАЙЖ :...

Мөнхжаргал [64.119.25.246] 2022-04-27 14:18:35

Гарчгийг нь өрөөөр өгч болсонгүй юу? Манай сэтгүүлчид гэж заавал нэг дуулиант гарчиг өгөх дуртай бүдүүлгүүд байх юм. Шууд л зарлачих юм

Иргэн [202.126.89.98] 2022-04-27 10:05:06

Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа дэндүү их байна шүү. Гэр бүлтэй хүмүүс мөртлөө эхнэр нөхрөө араар тавиад байх нь муухай.

Зочин [66.181.176.39] 2022-04-27 10:23:30

emegteichuud mash ih gaduur yavj bnaa nhur suuderee huuraal

Aaa [192.82.86.218] 2022-04-27 02:17:13

Аймгуудйн нэрийг дэндүү муухай зарлаждээ энэ аймгын хүмүүс ичиж бгаадаа

Зочин [103.126.107.50] 2022-04-27 03:53:47

Ичээд яах вэ дээ? Харин ч өвчин их байгаагаа мэдчүүл сэрэмжтэй байх байлгүй. Өөр өвчин их байгаа аймгуудыг зарлаачээ.

Зочин [203.91.115.50] 2022-04-27 01:18:23

Монголчууд нийгмийн моральгүй. Дээрээс нь журам ёс гэдэг юмыг үндэстнээрээ ойлгодог болтлоо тэмбүүтэй найзлаж дээ. Уг нь энэ талаар ухуулга, үзлэг шинжилгээг сайтар хийгээд байвал өвчний голомтыг устгаж болно. Хөвсгөл, Дорнод хэдэн жил дараалан магнайлж байна гэдэг бол сүрхий том голомтууд тогтсоных болов уу. Зарим аймгууд жишээ нь Сэлэнгэ, Завханд энэ талаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх, ухуулга таниулгын ажил сайн явагддаг. Иймэрхүү идэвх чармайлттайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Дээр нь хувь хүний хөгжлийг анхаарах ёстой. Манайхан мунхаг, төлөвшил дорой учраас уул овоо тахих, бөхийн барилдаан, морины уралдаан энэ тэр гэхээр хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахуу ирж цуглацгаадаг. Харин тэмбүүгийн үзлэг, ухуулга болоход аль хурдан морь, машинаа унаад зугтдаг үндэстэн шүү дээ. Ухамсар маш дорой байна гэсэн үг. Үндэстнээрээ.

Зочин [192.82.67.129] 2022-04-26 16:32:10

Цус ойртоогүй аймаг сум байхгүй гэсэн байдаг одоо Тэ-гүй аймаг сумгүй болж байгаа юм байна даа тэгвэл арга ч үгүй биз дээ хэцүү ч юм даа хэзээ нэг хүн хүндээ итгэж айдас аюулгүй амьдрах юм бол

Зочин [64.119.26.55] 2022-04-26 15:09:54

Ямар сэжигийн юм бэ ёооё

Иргэд [64.119.26.55] 2022-04-26 15:09:03

Заваан Оркууд муу юмандаа сайн гэж охолдохоос өөр юу ч мэдэхгүй залхуу арчаагүйдээ ийм бган

ДОХ-оос илүү тарсан заваан өвчин. Эмч нар юү хийвш??? [192.82.86.25] 2022-04-26 10:24:16

Тэмбушка нь ДОХ-оос илүү тархчихсан, Монголд илүү их проблем болчихсон байна ш дээ. Одоо удахгүй хамар нь цөмөрчихсөн 20-30-аад насны залуучууд бий болох нь. 46 хувь нь гэр бүлтэй хүн гэдэг нь аймаар. Мөн тэмбүүнээс цаана трихомонад, гонорей г.м. өчнөөн арьс өнгөний балиар өвчин бий. Тэр нь дээрх тоонд ороогүй байгаа ш дээ.

зочин [192.82.92.150] 2022-04-26 10:02:21

Олон жилийн өмнө тусч байсан. эмчилгээ хийлгэсэн. одоогоор ямар ч өвчин зовиур байхгүй. гэхдээ л шинжилгээ өгөхөөр, цусны донор болох гээд цусаа өгхөөр тэмбүүтэй гэж гарч ирээд байх юм. Энэ тохиолдолд яадаг вэ? Бүрэн эмчлэггдэггүй юмуу?

Зочин [203.91.115.50] 2022-04-27 01:03:21

Цуснаас 20 жил арилдаггүй гэсэн.

Улаан [192.82.68.59] 2022-04-26 16:27:30

НАСАН ТУРШИД АРИЛАХГҮЙ. ӨВДСӨН ГЭДЭГ НЬ ХАРАГДАНА. ТАМГА ЮМ ДАА.

Зочин [43.242.242.59] 2022-04-26 08:33:26

Ичиж зоволгүйгээр эмнэлэгтэмчид хандаж эртхэн шиг эмчлүүлж эдгэрэх хэрэгтэй. эмнэлэгт очихгүй бусдад халдаагаад явцгааж байгаа нь нэн харамсалтай юм. Ийм хөгжил дэвшлийн цаг үед тэмбүү тусна гэдэг чинь дэндүү арчаагүй байна. Дорнод, Хөвсгөл, Ховд, Увсынхан бүгдээрээ ичээч. энэ аймгаас ирсэн хүмүүстэй хамт байж болохгүй юм байна шүү

Зочин [66.181.181.247] 2022-04-26 14:10:20

Юмаа ойлгож уншаачдээ . Энэ 4 аймаг илрүүлэг, оношилгоо маш сайн хийж бгаа учираас өндөр гарсан бгаа гэсэн бгаа биздэ.

Зочин [103.126.107.50] 2022-04-26 09:42:07

Мэдээгээ гүйцэт уншаачээ. 2020 онд өвчлөл ийм байжээ гэж байна. Одоо буурсан гэж. Бас өвчний илрүүлэлт сайн байгаа аймгуудад ийм байгаа гэсэн байна. Илрүүлсэн гэдэг нь эмчилсэн гэсэн үг. Өвчин бага гээд байгаа аймгууд харин илрүүлэхгүй байгаа юм биш үү?

зочин [202.126.89.141] 2022-04-26 06:55:35

Манай эхнэр оюутан байхдаа тэмбүү тусаж тэрийгээ эмчлүүлж эдгэсэн гэхдээ жирэмсэний хяналтад орох үед байнга тэр нь илэрч би давхар шинжилгээ өгөх шаардлага хүндэрлүүд гардаг сүүлдээ дахиж төрөхгүй гэж хэлэх болсон надад бол тэр нь асуудал биш ч өөрт нь хүнд тусдаг нь ажиглагддаг нэгэнд эмчлэгдээд эдгэчихсэн тохиолдолуудыг дахин2 тэгж хүний сэтгэлийг эмзэглүүлэх шаардлага байдаг юм болвуу ЭМЯ энэ тал дээр анхаараад өгдөг бол…..

Зочин [103.161.242.113] 2024-05-15 17:10:28

Яая гэхэв дээ. Тамга арилдаггүйгээс хойш

Zochin [203.91.115.55] 2022-04-26 06:42:04

Dornod bvh muu muuhaigaaraa tolgoi tsohidog sh dee. Zasag ni gej gazriin naimaa awilga awch hulgai hiihees uur yum medehgui, irgediin hurald ni baahan aris mahnii chinjvvdeer dvvrchihsen dampuurch baigaa aimag. Irged ni zewtei us uugaad bie ervvl mendeeree hohirood udaj baina. Oyunerdenee ene zasag nertei hulgaichaa zailuulah hangalttai vndeslel bii bolchood baihad tag

Оюутан [66.181.185.176] 2022-04-26 04:43:56

Бэлгэвч байнга хэрэглэдэг. Хэдэн сарын өмнө тохиолдолын харилцаанд орж байхад бэлгэвч задарсан. Миний эрхтнээс шар өнгийн шингэн гардаг болсон. Үзлэгт орсон. Өвчин илрээгүй. Гэхдээ шардуу өнгийн шингэн гараад байгаа. Тэрнээс хойш би нэг охинтой үерхэж эхэлсэн. Эхэндээ бэлгэвчтэй хийж байгаад одоо бэлгэвчгүй хийдэг болсон. Найз охинд юм илэрсэн үгүйг мэдэхгүй ямарч байсан нөгөөх нь жоохон үнэртэй байдаг болсон. 2 жилийн өмнө яг ийм байдалд ороод нэг аптикаас 2 янзын эм уугаад зүгээр болсон. Тэр аптиклуугаа очсон чинь худалдагч нь солигдсон. Шинэ худалдагч болохоор мэдэхгүй гэсэн. Өөр аптикаас асуухаар худалдагч нар нь бас л мэдэхгүй. Нэг цагаан тариа хийлгэсэн. Бас л зүгээр болоогүй. Яах ч ёстой юм.

Улаан [192.82.68.59] 2022-04-26 16:31:18

Заг хүйтэн байж магадгүй. Юүүргийн эмнэлгийн БЗХӨ кабинетад наацын шинжилгээ өг

Emch [66.181.161.112] 2022-04-26 10:18:06

Ohinooo ch bas ug gej heleh heregtei. Nz ohindoo heleh heregtei shuu. Uuriinhuu asuuudaliig . Muugaar bodohod chms bolood erdsdeld orj bn shuudee.

Emch [66.181.161.112] 2022-04-26 10:16:38

Shinjilgee ug hymdhan baidag shuu . Gaduur haa saiguil laboratory bgaa shuu doh tembuugiin shinjilgee ugii geed helehed hen ch chmg ad uzehku shuudee.

ИРГЭН [202.126.89.80] 2022-04-26 06:00:44

Эмнэлэгт хэвт чиний биед тэмбүү байнаа гэсэн үг Биеийн эсэргүйцэл чинь сайжрахаар зогсчихоод, дархлаа чинь сулархаар гарч ирээд байна гэсэн үг. Эм уугаад зүггэр болохгүй. Өөрийгөө БЗХӨ гэж ойлго, гэхдээ ДОХ биш их эрээ бас ТЭМБҮҮТЭЙ.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.