Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцоллоо.
ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хэллээ.
Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.

































































Сэтгэгдэл
Зочин [172.245.102.90] 2025-11-18 13:52:24
Оросоос бензин түлш 100 хувь хамаатай байж тэр санал болгосон гэрээ хэлэлцээрт нь ороод явчих хэрэгтэй. Евроази, шхаб. Унгар европын холбоонд байж 100 хувь орсоос бензин түлш хийгээ авдаг цаадуул нь ч ойлгодог. Манайд болхоороо баруунд таалагдахгүй гэдэг хулхи тайлбартай тэр нь яамдын ажилчид ажлаа хийхгүй залхуурч байгаа л хэлбэр болхоос европын холбоо монголыг шхаб евроазид орчуул хориг тавих гээд байгаа юм байхгүй
зочин [202.179.15.130] 2025-11-18 12:09:32
Энэ зургийн биеийн хэлэмжийг /body language/ юу гэж тайлбарлах вэ, надад бол манай хүнийг огт тоохгүй байгаа юм шиг харагдаад байна?
Мэдрэмжтэй байлдаа. [66.181.160.6] 2025-11-18 14:15:12
Заша өөрөө хачин зогсчихоод ийм мангар байдлаар зураг дээр гарчихсан байна. Жоол мэдрэмжтэй байж, байдалд тохирох реакц үзүүлэх хэрэгтэй ш дээ. Бид юм гүйж байгаа юм уу, оросууд манайхаас юм гуйж байгаа юм уу??? Ядахдаа Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй адил байлдаа, инээгээд л, найрсаг байдал харуулаад л. Тэгэхгүй бол энэ оростой уулзаж байгаадаа дургүй нь хүрчихсэн юм шиг царайлаад л.
Зочин [172.245.102.90] 2025-11-18 13:47:18
уулзаж байгаа нь их юм