АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байсан И.Мөнхжаргал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа Шүүгч нарын эсрэг жинтэй дуугарч байсан И.Мөнхжаргал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдөр томилогдлоо. Тэрээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа шүүгч нарын эсрэг хэлэхдээ, “Эрхэм шүүгч нараа та бүгд шинэ хууль, ёс зүйн дүрэм хэн, хэнийг томилдог тухай л яриад байна.
Иргэд арай өөр юм хүлээгээд байна. Давж заалдсан захиргааны хэргийн 90 орчим хувь нь давж заалдах шатан дээр очдог. Хянан шийдвэрлэсэн нь 909 хэвээр баталсан нь 381 энэ бас 42 хувьтай байна. Өөрчлөлт оруулсан нь 201 буюу 22 хувьтай, хүчингүй болгосон нь 320 буюу 35 хувьтай байна. Эндээс хүн юу олж харах ёстой юм бэ. Нэг бол анхан шатны анхан шатны шүүгч нар чинь мэдрэл муутай юм байна. Үгүй бол давж заалдах шатны шүүх дээр авилгал аваад энэ хэргүүдээ хүчингүй болгоод, засаад байна.
Иргэд ингэж л бодож байна. Шүүгч нартай уулзаж, би энэ талаар зөндөө асуусан. Юу гэж хариулдаг вэ? гэхээр хэрэг бүхэн шинэ, шийдэж байгаа хуульч, шүүгч бүхэн өөрийн итгэл үнэмшлээр шийддэг гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ шийдэж байгаа хууль чинь, ажиллаж байгаа орчин чинь, ёс зүйн дүрэм чинь нэг шүү!. Анхан шатан дээр хүнийг таван зуун мянган төгрөгөөр торгосон бол давж заалдах шатан дээр тэр нь хүчингүй болдог. Эсвэл нэмэгддэг, эсвэл өөрчлөгддөг. Энэ та нарын мэдлэг боловсролтой холбоотой юм уу эсвэл тэр авилгатай чинь холбоотой юм уу. Үүнд та нар хариулт өгөх хэрэгтэй” гэж хэлж байсан нь олон нийтийн анхааралд орж байсан.
АН-ын Генсек И.Мөнхжаргал нь улс төрчийн хувьд Ардчилсан намын ид уналтын цаг үед Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог удирдаж Ардчилсан намын зарим лидерүүдийн урдаас хүчтэй зогсож чадсан.
Тэрээр улс төрчийн дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр ардчилсан намыг ундуу сундуу цаг үед ганцаараа тэмцэж байсан нь түүнийг Генсекээр томилоход нөлөөллөө гэх АН-ынхан их байна. Магадгүй түүнээс өөр хэн ч Дотоод сонгуулийн хороог өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдий зэрэгтэй удирдаж чадахгүй байсан нь үнэн.
Сэтгэгдэл
gishuun [202.126.89.202] 2022-04-27 07:54:56
Үндэсний хэмжээний том намд даанч жул юмаа
Зочин [202.9.46.118] 2022-04-27 05:21:39
Аль нам нь томилчихвоо Эрдэнийх үү, Женко юу. Балай юм
нямаа [202.21.109.96] 2022-04-27 01:21:49
За за хэн нь байсан явхав. морноос бууж улс засах хэцүү нэгэнт томилогдсон бол хичээ, ажил. харья???.
Зочин [202.126.88.201] 2022-04-27 01:04:21
zurag murgaa taliigchiin omno avahuulaad. Duhla duhlaa
Иргэн [202.126.90.133] 2022-04-27 00:01:04
Аль АН-ын хэнийх нь оронд очсон юм.?
Зочин [203.17.23.197] 2022-04-26 09:41:26
Хэн томилсон бэ. Эрдэнэ үү. Баттулга уу
Зочин [188.154.222.24] 2022-04-26 21:01:02
Харин тийн хэн нь юм болоо
Зочин [103.212.119.142] 2022-04-26 08:07:16
АТГ-д байсан гэхээр Баттулгын уяаны нохой юмуу
Сса [202.131.248.206] 2022-04-26 07:38:15
Дээд шүүх мүүх чинь бүртгээд. Ардчилсан нам албан ёсны болсон юм уу, үгүй юм уу ?
Зочин [202.126.90.133] 2022-04-26 06:20:56
Энэ э эргүү
Халтмаагийн Баттулга [66.181.184.134] 2022-04-26 05:17:56
Чи Эрдэнэ гэж эзнээ Цогтгэрэл гэж хүнд хэдээр худалдсан бэ.Одоо Намайг бас худалдах уу.Бодож аиьдраарай.Х.Бхттулга. ..
Зочин [64.119.23.204] 2022-04-26 05:17:51
Аль АН ын бэ
Зочин [103.229.121.165] 2022-04-26 05:15:43
Хаха ЖАН уу нөгөө тал уу ойлгохоо байлаа тэнэгүүдийг
Элбэгдорж [139.5.217.64] 2022-04-26 04:57:39
Мөнхжаргалдаа Амжилт хүсье.
Зочин [202.55.188.105] 2022-04-26 04:47:45
Ойлгосонгүй. АН бөөн маргаан байгаа биз дээ.