Танилц: АН-ын шинэ Генсек И.Мөнхжаргал гэж хэн бэ?
АН-ын Генсек-ээр өнөөдөр томилогдсон И.Мөнхжаргал нь маш ээдрээтэй цаг үед Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороог удирдаж, С.Эрдэнэ тэргүүтний явцуу сонирхол, хуйвалдааны эсрэг хүчтэй зогсож чадсан нэгэн бөгөөд хамгийн гол нь АН-ын аппаратад анхан шатнаас нь эхлэн ажиллаж, мерит зарчмаар АН-ын удирдах албан тушаалд очиж буй нь энэ юм.
Түүний намтрын хувьд:
АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИШЖАМЦЫН МӨНХЖАРГАЛ
Төрсөн он : 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1986 -1996 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
- 1997-2001 онд Монгол улсын Техникийн Их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технологич инженер, үйлдвэрлэлийн менежмент
- 2002-2004 онд ШУТИС-ийн Техникийн ухааны магистр
- 2004-2006 онд Бизнесийн Удирдлагын магистр
- 2014-2016 онд Түшээ дээд сургуулийг “эрх зүйч”
Технологич инженер, эрх зүйч, техникийн ухаан, бизнесийн ухааны магистр зэрэгтэй
Ажилласан байдал:
- 2002-2008 онд ШУТИС-д Менежментийн багш
- 2004-2014 онд “Арвайхээр Чөлөөт Суваг” телевизийн захирал
- 2005-2010 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн
- 2014-2017 онд Ардчилсан намын Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн
- 2009-2016 онд “Бат Энх Хүү” ХХК-ний захирал
- 2008-2012 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дэд дарга
- 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
- 2012-2016 онд Ардчилсан намын бүлгийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2017-2018 онд Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дэд дарга
- 2017-2021 онд АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн
- 2018 оноос одоог хүртэл Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга
И-мэйл хаяг: munkhjargal6666@yahoo.com
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.227] 2024-10-17 12:07:18
Шал тэнэг пацаан ш дээ.Цүнх баригч долдой.
Иргэд [202.126.92.234] 2022-04-29 05:13:56
Таарауухан намтартай юм. Өөр гайгүй хүн олдохоо болисон хорвоо юм байлгүй
Зочин [150.129.141.206] 2022-04-29 04:08:43
Amjilt!
иргэн [192.82.85.105] 2022-04-29 03:44:20
Оюундарь гэж нэг авгай генсек гээд яваад бсан, "тэтгэвэр"-тээ гарсан уу.
Шинэ НБД намаа нэгтгэж чадах болов уу??? [192.82.86.25] 2022-04-26 15:25:34
АНам дотроо их зөрчилтэй, хуваагдмал. Иймд шинэ НБД энэ хуваалцлыг АРИЛГАХАД их хүч тавих хэрэгтэй. Зөвхөн нэг талыг баримтлаад байвал АНамаа нэгтгэж чадахгүй шүү. Нэгтгэж чадахгүй бол УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ямарч амжилт гаргаж ЧАДАХГҮЙ. Иймд ЗОРИЛГОТОЙ ажиллах хэрэгтэй.
Зочин [43.242.242.168] 2022-04-26 08:48:30
Лу.Гантөмөр байгаагүй билүү
хуурамч нь [203.217.139.240] 2022-04-26 08:21:11
Хуурамч Баттулгын хуурамч цүнххүү нь
Иргэн [103.229.121.71] 2022-04-26 07:24:30
АН л гэх юм намаа нэг болгооч орох орон байр ч үгүй байж хэдэн дарга хэдэн нарийн бичгийн дарга хэдэн хурган даргатай болох юм бэ АН тарвал таарна үнэндээ нүдний булай шүдний чигчлүүр боллоо ичээч АНснуудаа
Зочин [66.181.160.35] 2022-04-26 06:41:29
Баттулгын хүн үү? хэн яаж томилчихов оо гэнэт гараад ирэх юм.
Зочин [66.181.160.28] 2022-04-26 05:47:37
АМЖИЛТ!!!
Зочин [103.229.122.102] 2022-04-26 05:34:42
huuramch AH uu? jinhene AH uu? ali n ym be|?
Зочин [103.229.121.165] 2022-04-26 05:16:31
Хахаха гаххх