УГТЭ-ийн зүрхний шигдээс, тархины харвалт, уушгины эмч нар Эрдэнэт, Булган аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Өнөөдөр УГТЭ-ийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.

Тус эмнэлгийн энэ удаагийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийг зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг энэ өдөр зүрхний баруун титэм судасны 90 хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй 51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварлаа.

Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтад байна.



Сэтгэгдэл

зочин [66.181.176.246] 2022-04-27 15:24:03

Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг маш ойлгомжтой, товч тодорхой байдлаар эмч нар хийгээч ээ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өвдсөн тохиолдлын тоо яриад сууж болохгүй шүү дээ. Өвдөхөөс нь өмнө зөвлөлгөө өгөөч ээ, яавал өвдөхгүй байхыг зааж хэлж өгөөч ээ. Эрүүл зөв хооллолт, эрүүл хоол хүнс, хооллолтын дэг журам гэдгийг өргөн дэлгэр сурталчлаач ээ, ойлгуулаач ээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.