Хуульч О.Батхүү: Банкууд зээл судалсны шимтгэл авдаг нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл гэдгийг шүүх тогтоосон
Банкууд зээл судалсны шимтгэлд тухайн зээлдэгчийн зээлээс нэг хувийн мөнгөн дүнг авдаг нь хууль зөрчсөн үйлдэл болохыг шүүх тогтоосон учраас Монголбанканд шаардлага хүргүүлж буй талаар Хуульч О.Батхүү мэдээлэл хийлээ.
Тэрээр Зээл олголт бол арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа. Энэ үндсэн ажлаа хийснийхээ төлөө зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Монголын арилжааны банкуудын хүү бусад улстай харьцуулахад өндөр байна. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу. Банк зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа явуулах ёстой. Хуульд зээл судалсны шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.92] 2022-04-29 05:48:36
Ер нь арилжааны банкууд гүйлгээ хийх,зээл олгох,дансны хуулга авах гм бүрт л шимтгэл авдаг энэ нь хууль бус юм бол наад шулаачдаа болиулаач дээ. Их л олон жил ярилаа ерөөс ямарч ахиц өөрчлөлт гараагүй.
Сайханаа [192.82.92.14] 2022-04-29 05:11:50
Иргэд ATM ашиглаж төлбөр тооцоо, гүйлгээ хийснээр банкуудын үйл ажиллагааны ачааллыг бууруулж байгаа. Харин ч иргэдэд талархал илэрхийлэх байтал шимтгэл авдаг. 100% буруу,
ОТГОН [66.181.181.166] 2022-04-28 10:23:44
ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНК ХААН БАНК ИРГЭН МӨНГӨ АВХАД ШИМТГЭЛ АВАХ ЮМ АТМ МАШИН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ УНШДАГ МАШИН ЭДГЭЭР МАШИНУУДАД ЦАХИЛГААН ЗАРЦУУЛЖ БАЙХЫГ НЬ ГЭРЭЛ ДУЛААНААР ХАНГАЖ байгаа гээд Хураамж шимтгэл Авах юм Зардал нь банк өөрсдөө Хариуцах ёстой Ер нь Бүх картны АТМ Төхөөрөмжүүдээ АВ