Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны хэрэг болон АВЛИГА-ын хэрэгт нэр холбогдсон нь нотлох баримтаар тогтоогдсон нэр бүхий УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн даваа гаригт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва гаригт хуралдаж эхэлсэн ч одоогоор шийдвэр гаргаагүй байна.

Харин хөгжилйн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон төрийн түшээ С.Бямбацогт, Л.Дамдинням нарыг энэ удаа онцолсонгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг анхааруулсан юм.

Тэрээр “УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас Халдашгүй байдлын дэд хороо 09:00 цагт хуралдана. Иймд чуулганы дэг, дараалалд өөрчлөлт оруулсан. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Өмнө нь Ерөнхий прокурор Л.Энх-Амгалангийн зүгээс ЖДҮ сангийн зээлийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг оруулж байсан юм.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.206] 2022-04-29 13:07:30

Инээдтэй болоод эмгэнэлт жүжиг бараг л 30 аад жил тоглочихлоо доо.., Сарандаваад итгэдэг ард түмэн юугаа ойлгох вэ гээд их л басаад байгаа бололтой..,Тулнууд нь дэгээнд ордоггүй , авилга аваад газар дээрээ гардууллаа гэхэд.., 120иод тэрбум шүүдээ.., 40саяаар торгодог гэнээ.., АЛТАНХУЯГ хонгилоор чирэгдэвээ хөөрхий.., Иймэл дүр зураг харагдаж байна????

Зочин [66.181.161.106] 2022-04-29 12:25:54

Amartuvshinii ineed n hurch halaglaj baigaa baih daa chaavaas. Yamar geech zolbin nohodtoi umhii jorlond orood irev dee geed

зочин [59.153.86.71] 2022-04-29 04:54:22

энэ 76 ард иргэдээсээ ичиж амьдардаг болоосой

Зочин [43.242.243.222] 2022-04-29 04:14:17

Их хурдын гишүүн нэртэй эдгээр хулгайчид луйварчид бол дээр дурдсан лугаа төрд ургасан яр тэмбүүнүүд мөнөөс мөн. үзэн ядна түмэн олон

Иргэн [103.212.116.74] 2022-04-29 04:01:16

Та нар наад хэлмэгдүүлэлтээ болиоч!!!!!!!тэр авилагч жинхэн хулгач нараа бариач!!!!!!Наад шүүх чинь та нарын гар хөл үү олон хүн хэлмэгдэж Улс орон хөгжихгүн энэ үнэнг дарж дуугү болгох санаа чинь өөдлөхгүй байгаа юм.!!!!!!Тэр дорхи нь цалин тэтгэвэрээ олигтоы нэмээд ,Улсаа өрнөөс гаргаач хүн алаад байхаар -- Сэргээгээч!!!!!!!

иргэн [192.82.85.105] 2022-04-29 03:40:03

ДАМДИННЯМ ДАЛДААК ХААЧИВ

Nam bus irgen [66.181.190.178] 2022-04-29 03:34:17

Tudgelzuuleech dee. Yasan urshigtai hulgaichuud vee. Hurdlaach hulgaichuudaa.

Зочин [202.55.191.194] 2022-04-29 03:03:01

зоригтой шийдвэр гаргаад түдгэлзүүлээд эцсийг нь хармаар бгаа юм. бусад гишүүдэд ч сануулга болго


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.