Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон улсын валютын сангийн төв салбараас ирсэн ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уг ажлын хэсэг манай улсын эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, дунд хугацааны макро эдийн засгийн төсөөллөө шинэчлэх, төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын асуудлаар холбогдох төрийн болон бусад байгууллагуудтай санал солилцохоор ажиллаж байна.
Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцоо, тэтгэврийн шинэчлэл, цалин хөлс, эх, хүүхдийн мөнгөн тэтгэмж, нийгмийн хамгаалал зэрэг асуудалд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, хууль эрх зүйн шинэчлэл, ирэх оны төсвийн төлөвлөлт зэрэг олон асуудлыг уулзалтаар хөндөж ярилцлаа.
Уулзалтад ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи, Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Юнь Согхён, салбар хариуцсан эдийн засагч Дэвид Корвино, төсвийн эдийн засагч Пранав Гупта, төсвийн эдийн засагч Манабу Нозе, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрын орчуулагч Ардак Базарбай, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Б.Хулан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нар оролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл