Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
Тус хуулиар төрийн байгууллага болон хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн юунд ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
Түүнчлэн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно.
Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгажээ.
Сэтгэгдэл