Г.Батзориг: Койны ханш өснө гэж хүлээх хэрэггүй
Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Хүмүүс койн худалдаж аваад ашиг олж чадсан болов уу?
-2021 онд л койн анх тренд болоход “Понзи схем” шиг бүтэцтэй гэж эдийн засагчийн хувиар хэлж байсан. Судалгаа ч танилцуулж байлаа. 100 хүн койнд мөнгөө орууллаа гэхэд тавд нь хожоод 95-д нь алддаг систем шүү дээ. Тэгэхээр койн аваад ашиг хийсэн хүмүүс бий. Сүүлд орсон хүмүүсийнхээ мөнгийг эхэнд орсон цөөхөн хүмүүс нь авчихсан л гэсэн үг. Койны цаана ямар ч баялаг бүтээх процесс байхгүй. Баялаг бүтээнэ гэдэг нь 100 төгрөг нь 200 төгрөг болохыг хэлнэ. Харин койн дээр бол 100 төгрөг нь 100 төгрөг хэвээрээ л байдаг. Дотроо л хуваарилалт хийгддэг.
-Хамгийн их ашиг олсон нь ойролцоогоор хэдэн төгрөг бол?
-Хоёрдогч зах дээр гарахдаа маш их хэмжээний үнийн хөөс үүссэн. Тэгэхээр тэр өсөлтийн үед мөнгөө 2-5 дахин өсгөж байсан ч хүмүүс бий. Анхдагч зах зээлд 1 төгрөгөөр гарсан койныг иргэн А 10 саяар авсан гэж бодъё. Хоёрдогч зах дээр үнэ өсч, 5 төгрөг болоход иргэн А нь 50 сая төгрөгтэй болно. Түүний 40 сая төгрөгийг үнийн өсөлт бүр дээр мөнгөө оруулсан хүмүүс нийлж төлж байгаа гэсэн үг.
-Одоо койны үнэ хэр унасан бэ?
Нийтдээ 50 гаруй койн бүртгэлтэй байна. Койнуудын бараг ихэнхийнх нь үнэ унасан. Зарим нь бүр дампуурч, сураггүй болсон. Түүнчлэн 26 койныг нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр үргэлжлэн үнэ нь унах л болов уу. Жилийн өмнө би койны талаар судалгаа хийж байсан. Тус судалгаанд олон улсад арилжаалагдахаа больсон 2000 гаруй койны амьдралын мөчлөгийг авч үзсэн. Эдгээр койны 60 хувь нь 1-3 сарын л настай байсан. Одоо эргээд харахад яг тэр зүй тогтол манай дээр ажиглагдаж байна. Жил дотроо ихэнх койны үнэ унасан. Алдагдал үүрээд ч хамаагүй хүмүүс мөнгөө татаж авсаар байна.
-Койн өснө гэж хэдийг хүртэл хүлээх вэ?
-Койн өснө гэж хүлээх хэрэггүй. Энэ бол баялаг бүтээдэг механизм биш. Тиймдээ ч удаан оршин тогтнож чадахгүй. Койны зах зээл рүү давхардсан тоогоор 500 гаруй мянган хүн оролцсон гэх юм байна лээ.
Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ихэнх нь мөнгөө алдсан. Үүнээс болоод хөрөнгийн захыг худлаа юм байна гээд бодчих вий гэхээс л хувьдаа их эмзэглэж байна. Дөнгөж л хөл дээрээ босож байгаа хөрөнгийн захыг хөрөнгө оруулагчид, мэргэжлийнхэн нь хамгаалж, хөгжүүлж явах учиртай. Санхүүгийн бизнес бол бүхэлдээ итгэлцэл дээр тогтдог. Тиймээс өөрөө л мөнгө олж байвал болоо гэсэн сэдлээр хөрөнгийн захыг сонирхож буй хүний итгэлийг хөсөрдүүлэх учиргүй. Алдагдал хүлээсэн эдгээр хүмүүс хөрөнгийн захад ойрын гурван жилдээ орж ирэхгүй болов уу. Койн бол хувьцаа, бонд шиг он удаан жил оршсон, уламжлалт бүтээгдэхүүн биш гэдгийг л тэдгээр хүмүүс маань ойлгоосой. Хөрөнгө оруулалтад их, бага дүн нь чухал бус тэвчээр, тууштай байдал л хамгийн чухал байдаг.
-Бидэнд тэгж хүлээх боломж, эдийн засаг бий юү?
-Эдийн засаг хүнд байна. Хүнээр бодвол хавсарга өвчтэй хүн байна. Ковидтой хоёр жил зууралдаад дуусах гэж байтал геополитикийн эрсдэл тулгарлаа шүү дээ. Энэ үед хүн бүр хөрөнгийн үнэ цэнээ хадгалах л хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, алтыг дурдаж болно. Харин койн бол биш.
-20 сая төгрөгөөр койн авсан хүн 7 сая төгрөгтэй үлдлээ гэсэн мэдээлэл явж байна. Койны үнэ яагаад унах болов?
-Цаана нь ямар нэг баялаг бүтээгдэхгүй байна. Койноор татсан мөнгөөрөө талбай тойроод өндөр үнэтэй самбар дээр реклам байршуулж байна. Тэгэхээр мөнгө нь юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бүх хүн богино хугацаанд ашиг олно гэсэн сэдэлтэй санхүүгийн захаар хэрэн хэсүүчилж байгаа хөрөнгийг халуун мөнгө гэдэг. Тэгэхээр эдгээр мөнгө нь урт хугацаанд койн дээр байрших ямар ч боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа хүмүүс гарч, улмаар үнэ унаж байна.
-Ирээдүйд койн зах зээл дээр байр сууриа олно гэдэг нь хэр бодитой вэ?
-Олон улсад гарч буй ардаа төсөлтэй, хөгжүүлэлт хийгддэг, тодорхой хэрэглээтэй, платформууд дээр байршсан, зах зээлийн үнэлгээ ихтэй койнууд амьдрах чадвартай байна. Харин эсрэгээрээ үнэлгээ багатай, тухайн улсдаа гарч буй дотоодын койнуудын амьдралын мөчлөг бага, үнийн хэлбэлзэл маш өндөр байна. Тэгэхээр өөрийн гэсэн эко системийг бий болгосон койнууд нь цаашид тэсээд л явна.
Санхүүгийн зах зээл талаасаа харвал койн бол хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болсон. Гэхдээ хэлбэлзэл ихтэй, эрсдэл өндөр тул багцынхаа багахан хувиар л компаниуд хөрөнгө оруулалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх мөнгөөрөө тоглодоггүй гэсэн үг. Ер нь койны зах зээл өөрөө төвлөрөл ихтэй. Халим гэгдэх мэдээлэл ихтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар л энэ зах зээлийн үнийг чиглүүлдэг. Харин хувь хөрөнгө оруулагч бол халимны дайралтыг зогсоох боломжгүй буюу мөнгөө алдах магадлал ихтэй.
Сэтгэгдэл
Irgen [43.228.130.101] 2022-05-06 08:29:16
Zarim neg zuilee jaahan sudlaad post ene teree oruulmaar bna aa. TRD coin bol uramshuulald unegui taraagdsan coin shuu. Ene coiniig zaraad ashig olj bgaa, mun uliral bur noogdol ashgaa TRD coin ezemshigch nartaa taraadag, Ymar neg baidlaar IEO hiij hurungu bosgoogui.
New member [202.21.109.34] 2022-05-04 12:25:15
Энэ Ultima coin гээд байгаа нь хэр юм болдоо, хөөрхий.
зочин [202.126.88.178] 2022-05-04 03:55:27
ЛУЙВАР ЛУЙВАР ЛУЙВАР УЛААНДАА ГАРСАН ЛУЙВАР ШҮҮ
Irgen [58.179.53.217] 2022-05-03 09:59:39
Sahal Munhjin gj ulaan luivarchin olon Mongolchuudiin tarhi ugaaj olon hvniig shataltand oruullaa novshiin luivarchin bizda olon zali muu sanaa gargaj bsan iig odoo oilgoj bn niiteeree
irgen [66.181.161.121] 2022-05-03 03:29:45
internet komputeriig anh huleen zovshoordoggui sampin barij guideg baisan hunii ug shig sanagdlaa. Muu coin bii ylgaj salgah ni chuhal
Пуужий [202.179.13.230] 2022-05-02 14:55:14
Би 3-р сарын эхээр 2,1 сая төгрөгөөр койн аваад хүүнд нь 2,6 сая төгрөг авсан ямарав дээ? Хүү нь буурах боловч би одоо 11 сар хүүгээ авна даа?
Зочин [64.119.24.233] 2022-05-04 18:52:14
chi daraa n mongoo nemj hiiged l aldiishd eniig sanhuugin tooroig targaluulj heregleh arga gedgin
180.149.65.2 bdin pzda min [202.55.188.114] 2022-05-03 13:28:13
t
Зочин [180.149.65.2] 2022-05-03 02:34:36
койний хүү гэж юу байдгийн худлаа хуцахаа болиоч
Зочин [66.181.176.237] 2022-05-02 12:26:55
Зохион байгуулалттай луйвар хийчихсэн юм бна ш дээ
Тэнгэрийн Ташуур [122.201.22.91] 2022-05-02 12:08:16
Цөвүүн цаг ирхэд Тоог шинээр зохион хөөн хэлэлцэж ардуудыг ясанд нь тултал мөлжинө?! Бошгоос жич залуучууд нийлж мөнгөөрөө мөнхжин идэрээ г сайхан л амьдруулж байна?!
Зочин [202.126.90.33] 2022-05-02 05:26:32
Койн бол пирамид маягийн луйврын бизнес. Дээд талын цөөн хүмүүс хожиж, доод талын олонх хүмүүс хохирдог бизнес. Гэнэн итгэмтгий амар хялбар аргаар мөнгөө үржүүлэхийг хүсэгч орк монголчууд хохирох болно.
ард [202.9.46.10] 2022-05-02 03:07:34
шуналтайл лалруудл юугаа авхан хэнд хамаа байнааа бүх улс хориглоод байхад манай зөвшөөрөл өгдөг ньл ард нь хахууль байна гэсэн үгдээ иим ядуу гуйлгачин шахуу улс юу коен нам дагасан хулгаачуудл хулгаан мөнгөө угаадаг биз лалруудааа
BTC [66.181.167.194] 2022-05-02 03:03:42
Dotoodyn coinuud ehneesee Delete bolj ehleeen. Heden myangaaraa duujlegdeed Jiliin daraa buur bhgui bolno.
Зочин [202.126.89.49] 2022-05-02 02:47:13
Corex coiniig surtalchilj avhuulsan Enkhbat Vinzo terguutei luivarchidaa, mongoo butsaaj avyaa.
Зочин [139.5.217.165] 2022-05-02 05:58:25
Д.Энхбат В.Ганзориг
Baagii [66.181.161.49] 2022-05-02 02:34:22
Ene yuugaa medehevdee chaavaas
Ganbaa [66.181.166.35] 2022-05-02 02:25:53
Үнэн хэлж байна. Гэхдээ IHC бол сайн төсөл шүү.
Зочин [103.229.120.182] 2022-05-02 15:53:48
Шаалдаа дэхүү захаасаа эхлээд 6 7 дээр дүүжлэгдсэн улсууд амиа хорлох гэж байна.
IRGEN [192.82.90.13] 2022-05-02 02:02:54
OSNOO BI OSHIIG NI HULEENE ITGEL BAIGAA NADAD.ENE MUUHAI DAIN HURDAN DUUSSAI GEJ BODOJ SUUNA.