4 сарын 25-нд зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг хүчингүй болгож, дахин зохион байгуулна

Aдмин / Хууль

Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ч программ хэт ачаалласны улмаас бүртгэлийн систем доголдсонд иргэдээс хүлцэл өчье.

Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг 4 сарын 25 ны өдрийн бүртгэлийг бүрэн цуцлан хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Тухайн өдөр бүртгэлийн хураамж төлсөн иргэдийн төлбөрийг буцаан шилжүүлээд байна.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэрхэн бүртгүүлэх заавар мэдээллийг тодорхой болсон даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан хүргэнэ” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.