Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг сунгалаа

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцлээ.

Ийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ. Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм.

Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/-т заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2022-05-02 15:07:24

Хар тамхи, биеэ үнэлэх зэрэг хортой удаан уршигтай гэмт хэргүүдийг сайн шалгаж насаар нь хорих ял оноох хэрэгтэй байх даа,,, эдгээр хорт зуршлууд нь монголын ирээдүйг харанхуй болгож байгаа шдээ!!!

Иргэн [192.82.81.119] 2022-05-02 11:50:43

Баасанцогт яах вэ цаад эздийг нь илрүүлж шалгах хэрэгтэй энэ залуу хууль хяналтынхантай хуйвалдаж хэрэг наймаалцах их хэмжээний мөнгө эргэлдүүлж бусдыг угжих зэрэг ажилд зуучлагч хамжигчаар оролцсон байх эзэд нь Гансүх Баттулга нар

Зочин [150.129.142.236] 2022-05-02 11:12:43

Одоо бүр амьд явах баталгаа алга болох нь энэ улсыг ямар хүмүүс удирдаж бгааг харж болохоор бна

Зочин [196.240.126.162] 2022-05-03 01:18:44

тэнэг өмбүү минь гэмт хэрэгтнийг хорихоор чи үхчих гээд байна уу.

зочин [103.57.93.112] 2022-05-02 10:05:44

зөвөө иймэрхүү хэрэгт нөлөөлдөг зохион байгуулдаг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй Бусдад нь сургамж болог


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.