ТЕГ-ын дарга Б.Заяабал Н.Баяртсайханы компанид 9,3 тэрбумаар татварын хэлтсийн барилга барих тендер өгчээ
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас улбаалж улс орон даяараа төсвийн хэмнэлт хийж, бүр ийм нэртэй хууль гарган бүсээ чангалж буй цаг үед Б.Заяабал даргатай Татварын ерөнхий газар 9,5 тэрбум төгрөгөөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн татварын хэлтсийн оффисын зориулалтаар 9 давхар барилга бариулж эхэлжээ.
Уг байдлыг зарим иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, ор олдохгүйн улмаас иргэд эмнэлэгт шалан дээр хэвтэн эмчлүүлж байхад Татварын ерөнхий газрын дарга нар төсвийн 9,5 тэрбум төгрөгөөр хоёр дүүргийн татварын хэлтсийн алба хаагчдад зориулж байшин бариулж байгаа нь өөрөө төсвийн хэт үрэлгэн тансаглал хэмээн шүүмжилж эхэлсэн байна.
9,5 тэрбумаар босож буй Татварын хэлтсийн барилгын ажлыг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы компани гүйцэтгэж байна!
Ковидын дэгдэлт ид эрчимжиж, улс орон даяараа хөл хорионд гацаад байсан цаг үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-нд Б.Заяабал даргатай Татварын ерөнхий газраас 9,5 тэрбумаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн барилга байгууламж барих тендер зарлажээ.
Хамгийн сонирхолтой нь цаг үеэ олоогүй энэхүү тендерийн гүйцэтгэгчээр Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы “Сан” ХХК шалгарсан нь анхаарал татаж байгаа юм.
Тухайн үед уг тендерт "Дүрт-Уул" ХХК, "Сан" ХХК, "Бум-Од" ХХК зэрэг гурван компани үнийн санал өгч оролцсон байдаг бөгөөд эдгээр гурван компани дотроос МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы “Сан” ХХК 9,337,475,892 буюу 9,3 тэрбум төгрөгийн үнийн санал өгөн ялалт байгуулсан байна.
Нөгөөтэйгүүр төсвийн хөрөнгөөр зарласан томоохон үнийн дүнтэй тендерүүдэд төрийн өндөр албан тушаалтан, нам дагасан улстөрчдийн компани шалгардгийн тод жишээ нь Н.Баяртсайханы хамаарал бүхий "Сан" ХХК болжээ. Тиймээс уг тендертэй холбоотой асуудлаар ТЕГ-ын дарга Б.Заяабал, Н.Баяртсайхан нарыг хуулийн байгууллага шалгаад үзэхэд буруудах зүйл алга.
ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN
Сэтгэгдэл
Зочин [66.181.165.88] 2022-05-04 08:21:33
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсүүд нээх сонин нийтийн байрны доор бас зогсоолгүй шдээ нэг ч гэсэн төрийн байгууллага байртай болход яахав дээ
зочин... [202.21.109.59] 2022-05-04 06:29:55
Цагдаа....Авилгалтай тэмцэх газар ...НЭГ ХУДАГ ...хүлээж байна даа. Заяабал...Баярт сайхан хоёрыг .....
Zochin [66.181.161.53] 2022-05-04 02:44:50
Энд яг юу нь хууль зөрчсөн юм бол. Арай худлаа хэтрүүлээд байгаа юм биш үү
Зочин [192.82.73.223] 2022-05-04 02:34:41
Хувьдаа байшин бариулчихсан биш дээ ямар. Хийсэн ажил болгоноос өө хайж, хүмүүсийг хооронд нь хамаатуулаад байвал энэ төрийн ажлыг хийх хүн ер нь олдох уу?
Зочин [64.119.22.18] 2022-05-04 02:26:28
Улс төрчид болоод төрийн өндөр албан тушаал хашдаг нөхдүүдийн хамаарал бүхий компануудыг аливаа тендерт оролцуулахгүй тендерээс хол байлгах хэрэгтэй.Тэгээгүй цагт авилга луйвар явагдах нь тодорхой.
Зочин [139.5.217.95] 2022-05-03 23:53:09
Тэр хөгжил эдийн засгийн төрийн нарийн бичгийн дарга нэртэй цүнх баригч, оюунэрдэниййн бөгс долоогч том авилгач д.батжаргалыг барьж шалгаач. Бас нэмээд янхандагч шоучинг АТГ шалгаарай.
Сэтгүүлч [150.129.141.177] 2022-05-03 23:52:15
САН ХХК Н.Баяртсайханд ямар ч хамаа байхгүй. Тэр бол С.Баатарын ХХК. Сан их сургууль гэж бас бий. татварынхан л улсын төсөв бүрдүүлж байдаг биз дээ. Амжаад бариад бараг дуусч байгаа юм биш үү. Ажил хийсэн хүн харлуулах ямар сонирхол хэрэг байна аа. Солиртой юмнууд цайгаа уугаад цавиа илээд хэвтэж бай л даа. Битгий гай, хөө болоод бай даа.
Зочин [64.119.22.3] 2022-05-03 23:14:43
Алтанзуяг тууний ноход
Зочин [99.230.64.174] 2022-05-03 22:47:57
ТГ ын даргыг солиод АТГ шалгах хэрэгтэй хулгай хийх бас нэг арга л биз дээ,,
Зочин [192.82.71.215] 2022-05-03 13:41:45
Туслах нь бсан гэж сонссон.
Зочин [43.228.130.188] 2022-05-03 10:15:12
ккк Хамгийн өндөр үнийн саналтай компани нь Баярсайханых юм байх гээд хартал хамгийн бага үнийн санал өгсөн нь юм биш үү... ийм нөхцөлд хууль зөрчсөн гэж зарлах нь утгагүй сэтгүүлч нь санаатай холбож байгаа болтой,,, энэ баярсайхан сэтгүүлчийн хооронд өс байгаа болтой КККК
Зочин [103.57.93.28] 2022-05-03 10:04:19
авч чадахгүй хийж чадахгүй бол амаа хамхиад айргаа уугаад дуугүй сууж бай
Зочин [192.82.69.154] 2022-05-03 08:24:53
ТӨРийн байгууллагууд өрөөний хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. ШИНЭ хотын захиргааны байраар орж үзлээ. Коридор нь сууж байгаа талбайгаасаа их байна лээ. ЯАЖ төлөвлөхөөр ийм их ашиггүй талбайтай албан өрөөний байр барьдаг юм вэ? ТАТВАРынханд шинэ байр хэрэггүй. Төрийн өрөөнүүдийг зөв хуваарилавал одоогийн бүх албан хаагч багтана._
Зочин [66.181.189.90] 2022-05-03 17:43:34
Олон хүн хүлээлгэж авилга их авах зориулалттайшдээ, мэдэдгүймүү
Шилээ [192.82.71.164] 2022-05-03 07:39:16
Хамгийн бага үнэтэй нь шалгарсан байна шүү дээ. Баяртсайханы компани учраас шалгаруулах учиргүй юмуу. өө их олжээ
Мэдрэл [202.21.108.140] 2022-05-03 07:02:20
Ар талд н томоос том Сүхбаатар дүүрэг байхад ингэж барилга барих ямар шаардлага бн хурааж авий
зочин [192.82.68.156] 2022-05-03 06:07:44
Баяртсайхан Монгол банкны Ерөнхийлөгч болоод төв банкны валютын нөөц дууссан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлээд ноён долларын ханшийг нэг дахин хөөрөгдөж эдийн засгаа хөмөрчих шахсан нөхөр л дөө, барууны оронд байсан бол эдийн засгийн эсрэг хор хөнөөлтэй үйл ажиллагаа санаатайгаар явуулсан гээд шууд албан тушаалаас нь буулгах ёстойм билээ даанч Монгол юм даа
Зочин [66.181.160.124] 2022-05-03 05:23:15
Халх монголчууд гэж зэрлэг үхэр унагаачихаад дэргэд нь алмайраад хэвтэж байдаг арслан шиг " халхын буян барагдах биш " гээд найрлаж явдаг " МАНгарууд " - ар хударгаар нь ЦӨӨВРҮҮД олив долив гэж авлигадаад л БУЯНГИЙ нь хураагаад булшных нь нүхийг булаад тонилцгоодог юм ... монгол гэж энэ ...
Зочин [119.40.103.3] 2022-05-03 05:20:44
Увсынхан арай дэндэж байна даа.
Зочин [66.181.160.98] 2022-05-04 00:47:20
Барттсайхан чинь эрхүүгийн буриад эцэг эх нь хойноос увсаар дамжиж орж ирсэн гэсэн
Zochin [66.181.161.22] 2022-05-03 05:03:08
Ene zayabal. gej hurelbaatariin tsunh barigch ih l duraaraa nuhurduu
Зочин [192.82.82.127] 2022-05-03 04:59:52
Бас л Увсынхан бн шдэ. Их юм бий дэ, эндэнд.
монгол хүн [202.126.89.92] 2022-05-04 23:16:10
ЭНД УВС ямар хамаатай юм? Битгий нутаг усаар талцуулаад бай малаа? ХУЛГАЙЧГҮЙ нутаг монголд байхгүй шүү
Зочин [66.181.160.98] 2022-05-04 00:48:06
Увсад орж ирсэн эрхүү буриад Баяртсайхан
Зочин [202.126.89.85] 2022-05-03 05:49:33
Увсынхан ажил хийж байна бусад нь архидаж янхандаж байнам