Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдаж, Зөвлөл байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн (2022.0503) хуралдаан 13 цаг 06 минутад гишүүдийн 57,1 хувийн ирц хүрснээр эхэллээ.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Х.Булгантуяа хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны ажлыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн шийдвэр гаргалтад мэргэжлийн зөвлөмж хүргүүлэх, Улсын Их хурал, Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилго, түүний хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар олон нийтэд түгээх, таниулах үүрэг бүхий Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулахаар тусгасан байв.

Мөн Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Жайкагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч, Азийн сангийн Эдийн засгийн хөтөлбөр хариуцсан захирал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчид болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, холбогдох их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.