МАН-д 2 тэрбум төгрөг өгсөн гэх Ж.Ганбаатарын хууль бус үйлдлийг намын удирдлагууд хамгаалсаар байна

Aдмин / Хууль

МАН-ын удирдлагагууд хариуцлагыг шат шатандаа хэрэгжүүлнэ хэмээн тунхагласан. Гэтэл намын анхан шатны байгууллагууд дээр энэ нь худлаа хоосон тунхаг болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Генсек Д.Амарбаясгалан нар шудрага ёс, хариуцлагын системийг хатуу ярьдаг боловч түүний үгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдрийг хүртэл үл тоосоор байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон Ж.Ганбаатарыг АТГ болон ТЕГ-т шалгуулахаар өгсөн билээ.

Энэ үеэр Ж.Ганбаатар БГД-ийн намын бүлгийн бичлэгт намдаа 2 тэрбум төгрөг өгсөн учраас би өөрийн дүрмээрээ Баянголыг бужигнуулна гэсэн өнгө аястай ярьсан байв.

240 мянган иргэнтэй Баянгол дүүргийн төсөв, татвар төлөгчдийн мөнгийг саарал ордоноос Ж.Ганбаатар удирдаж, зориулалтын бусаар захиран зарцуулж байгаа нь олон удаагийн хууль бус үйлдлээр баригджээ.

“Оргил”-н гэх тодотголтой Ж.Ганбаатар өөрийн гар хөл болсон Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумьяабаатарыг суудалд нь авч үлдэхийн тулд намынхаа төлөөлөгч бүрт 10,10 сая төгрөг тараасан боловч унажээ. Дүүргийн төлөөлөгч залуусын хувьд Ж.Ганбаатарыг хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэсэн, эрх мэдэлд шунан бүх зүйлийг мөнгөөр худалдан авахыг оролдсон нь бидний хувьд “доромжлол” байсан гэдгээ илэрхийлжээ.

Улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа хийхгүй, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын үүдийг сахин Баянголын засаг даргаар Ө.Сумьяабаатарыг үлдээхийг гуйн сууж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.204] 2022-05-07 02:39:03

Баянгол дүүргийг самарч бгаа ш дээ

Зочин [103.57.94.136] 2022-05-04 05:45:37

Ялтан Эрдэнээг ялсан хүн, Чадалтай залуу

Зочин [202.21.124.129] 2022-05-04 03:15:03

Намдаа их мөнгө хандвилсан хүн дуртай юмаа хийх байлгүй дээ

ok [202.126.88.132] 2022-05-04 02:51:46

ganbaatar mundag shuu

Зочин [66.181.185.101] 2022-05-04 02:36:04

Энэ хун оорийн бизнестэй Оргил " худалдааны тов одоогоор хамгийн хямд унээр уйлчилдэг улсын монго биш бол хун монгоо хаана зарцуулах эрхтэй байх улсын монгоор тоголож бгаа хумуустээ арга хэмжээ тооцох хэрэгтэй

Зочин [150.129.142.84] 2022-05-03 12:33:14

Кккккк . Хохь хохь хохь . Сонгоод бай

Зочин [66.181.160.124] 2022-05-03 12:28:44

Яахаараа яг Эрдэнээгийн хойт дүр БГД - д дахин хувилдаг байна аа ... ??? Яг адилхан : дүр төрх \ нүд , ам , нүүр царай .. \ нь , үйлдэл нь мөнгөөр бүхнийг урвуулах гэсэн , авгай , хүүхэд , ах дүү , хамаатан саднаа албан тушаалжуулах нь хүртэл ....

Зочин [122.201.24.214] 2022-05-03 09:58:35

Ялгаагүй хог шаарнууд

Зочин [202.21.109.56] 2022-05-03 09:48:04

Сумьяабаатар Эрдэнээгийн олон жилийн хур хог новшийг цэвэрлэж цэгцэлж байгаа харагдах юм

Зочин [59.153.115.204] 2022-05-07 02:38:46

Хаха Инээд хүрчлэээ бага тэнэгт

Зочин [202.21.124.129] 2022-05-04 03:17:37

Битгий худлаа хуцаад долоо Эрдэнээ Баянголд бүтээн байгуулалт их хийсэн хүн шүү Наад Сумъяа чинь сонгуулиар л хэдэн төг тараагаад биз дээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.