Өвчтэй хүүхдийн зургаар иргэдээс таван сая төгрөг залилсан иргэнд ял оноолоо

Aдмин / Хууль

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залилан мэхэлсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, иргэн М.Г нь олон нийтийн сүлжээнд бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараан, өөрийн банкны дансаар нэр бүхий 500 иргэнээс нийт 5 сая гаруй төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд, иргэн М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэд хандив, тусламж хүссэн зар мэдээллийн үнэн эсэхийг нягталсны үндсэн дээр бусдад мөнгө хандивлаж байх, танихгүй хүнийг фэйсбүүкийн найзаар хүлээн авахгүй байх, мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

rr [43.242.243.238] 2022-05-04 03:25:40

Засгийн газар үүнийг зохион байгуулаад явах ёстой зүйл, МҮОНРТ-ийг хаагаад хэмнэсэн мөнгөөр хэдэн хүүхдийн амь аварах хэрэгтэй, энэ тв үздэг хүн байхаа больсон.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.