АТГ: Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 103 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 604 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 571 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэгт 24 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.78] 2022-05-04 04:31:50

АТГ нь гайгүй идэвхитэй ажиллаад байгаа харагдах юм.Харин Шүүх,прокурор луу очоод л гацдаг,ялангуяа шүүхэд очихоороо бүр таг алга болдог болчихоод байгаа харагдах юм.Нөгөө дамар нь дуугарахаар хонх нь таг,хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг л болоод байх шиг энэ хоёр хүнд суртлын хонгилчин,авлигчдаас л нэг салгаад цэвэрлээд явбал энэ нь арай дээрдэх байх гэж бодогдох.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.