ЦЕГ: Бусдыг дээрэмдсэн болон гар утас хулгайлсан хэргийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Цагдаагийн алба хаагчид дээрэм болон хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлж буруутай этгээдүүдийг мөрдөн шалгаж байна.

Тодруулбал, Өнгөрсөн 4 дүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг, мөн өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” гэгчийг согтуугаар явж байхад гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суудаг 22 настай, эрэгтэй “Т” гэгч үйлдсэн байсныг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэргүүдтэй холбогдуулан бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, иргэдийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.39] 2022-05-04 15:33:05

Чааваас хийх ажилгүй хийх ч ажилгүй монголын цагдаа мөн ч их юм илрүүлждээ ккк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.