“Open Tech Summit-2022” яг одоо болж байна
Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй Монголын мэдээллийн технологийн салбарынхны нэгдсэн форум “Open Tech Summit-2022” яг одоо Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдаж байна. “Open Tech Summit-2022” нь Монголын мэдээлэл, технологийн салбарын хүрээнд болж буй анхны томоохон форум бөгөөд цаасгүй, дижитал эвент гэдгээрээ онцлогтой. Энэхүү форумын хамтран зохион байгуулагчаар CIO Club Mongolia, START, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Өнөөдөр болж буй тус арга хэмжээнд Монголын мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй байгууллагын удирдлагууд уригдан оролцох ба салбартаа тэргүүлэгч гүйцэтгэх удирдлагууд, мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр Монголын блокчэйн, крипто салбарт өрсөлдөж буй NFT компаниуд танилцуулгаа хийж, өөрийн бүтээгдэхүүний талаар нээлттэй мэдээлэл өгч байна. Голомт банк ч өөрийн картын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгч, зарим банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна шинээр гаргасан Si картыг үнэ төлбөргүй авах эрхээр форумд оролцогчдод бэлэг барих болно.
“Open Tech Summit” арга хэмжээний А заалан дахь үйл ажиллагааг Golomt bank болон Ikon News хуудсуудаар, Б заалан дахь үйл ажиллагааг Gogo.mn хуудсаар шууд дамжуулан хүргэж байгаа тул та арга хэмжээг үзэхийг хүсвэл яг одоо бидэнтэй нэгдээрэй.
#OpenTechSummit22

































































.png)






Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" киргиз улсад албан ёсоор нээлтээ хийлээ
Дүрэм зөрчсөн жолооч нарыг торгов
Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөг болно
МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Хүүхдийг мөнгийг энэ сарын 17-нд, ахмадын тэтгэврийг 15, 24-нд олгоно
Э.Батшугар: Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ •