Цусны донорын тухай болон Эртхэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Цусны донорын тухай болон Эртхэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр (2022.05.05) Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн нээж, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, “Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг нэгтгэн ойлгох нь нийгэм, эдийн засгийн хувьд хор хөнөөлтэйг тодотгохын зэрэгцээ хуулийн төслүүдийг шинэчлэн баталснаар эмч, эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, улмаар монгол хүний эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Дараа нь Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслүүдийн талаарх танилцуулга болон төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид болон Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг гардан хийж буй эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй санал солилцож, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

эртхэн юм уу? [202.70.44.116] 2022-05-05 13:50:06

Эрхтэн юм уу???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.