Х.НЯМБААТАР: Сэтгүүлчийн шүүмжлэл, комедианы элэглэл бол доромжлол биш
Засгийн газраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг хуулийн төслийн 13.15-д “хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэгвэл уг заалттай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын байр сууриа илэрхийлэхдээ “Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэмт хэрэг биш. Комедиан хэн нэгнийг элэглэх нь доромжлох зүйл биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа үйлдлүүд юм. Гэтэл манай зарим хүмүүс хэн нэгний зургийг газар тавьж байгаа дээрээс нь бие засаж байна. Хэн нэгнийг байж боломжгүйгээр доромжилдог. Үүнийг таслан зогсоох ёстой.
Сэтгүүлчид доромжлох гэдэг зүйл заалтаар шалгуулж, шийтгүүлэх үндэслэл байхгүй.
Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдэлж байгаа үйлдэл бол доромжлол биш" гэв.
Эх сурвалж www.tentsver.mn
Сэтгэгдэл
зочин [43.228.130.188] 2022-05-06 04:53:33
Гүтгэх Доромжлох Шүүмжлэх 3 тэс өөр утга агуулга хэлбэртэй шүү дээ. Монгол хэлээ мэддэг монгол хүмүүс ялгачих ёстой... Шүүмжлэх бол Үндсэн хууль болон нийтлэг ёс зүйн үндсэн эрхийн нэг мөн...Үндэслэл бүхий шүүмж шүүмжлэл хэлж чадахгүй ёс зүйгүй этгээдүүд шууд Гүтгэх, Доромжлох 2-ны аль нэгийг сонгодог гэх ккк... Доромжлох эрх мөн Гүтгэх эрх гэж байх ёсгүй. АНУ-ын ардчилал гэх нэрээр сонгууль болон бизнесийн өрсөлдөгчөө хохироох тодорхой муухай зорилгоор хар пиарт ашигладаг Доромжлол Гүтгэлгийг манайхан хэт муухайгаар ашиглаж байгаа тул Хуульд чангатгах нь зүйтэй...сошиал болон хэвлэлээр Гүтгүүлсэн доромжлуулсан хүн асар их хохироод л дуусдаг...шүүх цагдаа гүтгэлгийг тогтоогоод торгоод өнгөрдөг ч нэгэнт алдсан нэр төрийн хохирлыг эргэж сэргээж чаддаггүй ....иймд Гүтгэсэн Доромжилсон хүний санаа зорилго биелээд л үлддэг амьдралын практикийг та бид сайн мэднэ
Zochin [66.181.161.28] 2022-05-06 04:40:35
Sain shudraga khun shuu amjilt
Зочин [91.20.63.49] 2022-05-06 04:12:29
Цсссс
zochin [122.201.21.33] 2022-05-06 03:01:22
ene odoo yu veee soeltoi taniltsaa yu da
Зочин [202.131.247.2] 2022-05-06 02:38:15
Алгадуулдаг Америк хар шиг комедиан бол бусдыг доромжилсон үйлдэл шүү.
Зочин [172.58.140.57] 2022-05-06 02:02:48
Baahan iym bichij bichij baigaad asuudal uuseed l ene heden darga dorgonuud n uilaad l ehlenguut uuchlaarai bi setguulch esvel comedian bgaa maa genguut l bolchih iym bhdaa.
Зочин [192.82.66.229] 2022-05-06 01:53:15
bi bol comedian
Зочин [192.82.80.79] 2022-05-06 01:31:57
КОМЕДИАНЧИД БОЛ ЗҮГЭЭР Л ДОРОМЖЛОЛ ҮЗЭЖ СУУГАА ТАНЫГ ХӨӨРХӨН ДОРОМЖЛОЖ ГУТААСАНЫХАА ТӨЛӨӨ ТАНИАС МӨНГИЙГ ЧИНЬ АВЧ БАЙХАД ТА ӨӨРИЙГӨӨ ДОРОМЖЛУУЛЖ БАЙХДАА КОМЕДИНЧИДАДТАЙ НИЙЛЭЭЛ ИНЭЭЖ ХӨХРӨӨЛ ҮНЭН ЭРВААТААД ӨӨРИЙГӨӨ ОУРААРАА ДОРОМЖЛООД МӨНГӨӨ ТӨЛЖ ТЭДНИЙГ ХООЛЛОЖ БАЙНА ГЭЭД БОДДОО. ТА ҮҮНИЙГ ГАНЦХАН УДАА Л ЭРГЭЦҮҮЛЭЭД БОД ТАНЫ МӨНГӨ ЮУНД УРСАВ ГЭЖ ......
Зочин [103.57.92.194] 2022-05-08 14:42:46
доромжолож байгаа юм биш хулгайчыг хулгайч гэж үнэн дөрөхийг нь харуулаж байна нэг талын өнгөт энээд ухаарал шүү дээ
[202.126.90.69] 2022-05-05 11:12:31
Ингэж хошгоруулж байгаад дараа нь "уучлаарай, хуулиараа ийм" гээд л нөгөө сэтгүүлчид, салбадайнуудыг шийтгэнэ шүү дээ