2022 оны нэгдүгээр ээлжийн ЦЭРЭГ ТАТЛАГА өнөөдөр эхэлж байна

Aдмин / Хууль

Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод өнөөдрөөс эхэлж, энэ сарын 8-ны өдрийг дуустал явагдана. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж.

Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана. Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.


Сэтгэгдэл

Галифе. Кх!!! [103.57.93.169] 2022-05-10 12:09:47

Орчин үед галифе өмд өмсдөг цэрэг зөвхөн Монгол Улсад л байнадаа.

Афганаас гайгүй, гэхдээ их дорой харагдаж байна. [103.57.93.169] 2022-05-10 12:07:23

Одоогийн Афганистаныхаас арай дээр, гэхдээ Африкийн орнуудын армийн хувцасны түвшинд хүрэхгүй байна. Бусад улстай харьцуулах ч хэрэггүй.

Формыг цаг үеэсээ их хоцорсон байна. [103.57.93.169] 2022-05-10 12:02:36

Манай цэргүүдийн төрхийг хардаа. Энэ 21-р зууны цэрэг мөн үү? 1940-50-иад оны дүрс харагдаж байна. Цэрэг форм, бокаал гутал нь 70-аад жилийнх байгаад зогсохгүй форм нь гандачихсан, томдчихсон, сүргүй харагдах юм. Үүнийг шинэчилж цаг үетэй нь тааруулаач.

Зочин [202.9.46.32] 2022-05-06 05:17:33

Монголд цэрэг арми ямар ч хэрэггүй Хүний хүүхдүүдийг аваачиж алдаг газар Өмхийрсөн ажилгүй архичин авгайчин офицер генералуудын боол болж гарын шүүс болгох гэж ардын хүүхдүүдийг армид явуулахгүй байя Зэвсэгт хүчин гэж ажлаас зугатсан арчаагүйчүүд төрийн мөнгөөр зүгээр тэжээлгэсэн новшнуудийн үүр болсон газар бүр мөсөн татан буулгах хэрэгтэйг

Зочин [172.58.143.168] 2022-05-06 01:59:24

Odoo ene utaggui hend ch hereggui heden ider nasnii zaluuchuudiig 1 jil ingej zalhaan tseerluulhee bolimoor iym. Dain bolloo gehed deerhi zurag deerhi shig zevseg huvtsas bariad tulaad orloo iy.

Зочин [192.82.69.98] 2022-05-06 02:36:33

яг үнэн. болиулж төсөв хэмнэх хэрэгтэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.