Та онлайнаар төлнө гэхээс “айдаг” хүн үү?
Нэг үеэ бодоход банкинд дугаарлаж, заавал биечлэн очиж төлбөрөө төлөх хэрэггүй болсон нь сайшаалтай. Гэхдээ манайхан дунд өөрөө л очихгүй бол, барьж үзэж авахгүй бол итгэж өгдөггүй хүмүүс бий. Та энэ мэдээг уншиж байгаа бол утсаараа төлбөр төлөхөд ямар 3 асуудал гардаг, яаж шийддэгийг мэддэг болно.
1.Онлайнаар төлбөр төлөх хэцүү гэж боддог
Та онлайнаар төлбөр төлөх явцдаа мэдэхгүй зүйл гарч, будилж дахиад төлбөр төлөхвий гэж эмээдэг юм биш биз? Таны утас ухаалаг утас биш байсан ч, будилж төөрөх зүйл байхгүй. Нээрээ шүү. Хаан банкны хэрэглэгч бол Мобайл банкаараа дансны үлдэгдлээ харж, бусдад мөнгө шилжүүлж, Юнител, Юнивишн, ДДЭШ-ийнхээ төлбөрийг төлж болно. Утсан дээрээ *1917# reply гэж дараад (Гүйлгээний нууц үг оруулаад) дээрх сонголтууд гарч ирнэ.
Жишээ нь: Юнивишнийн төлбөр төлөх бол Юнивишн гэж сонгоод гэрээний дугаараа оруулаад, төлөх дүнгээ оруулаад төлнө. Ийм л амархан. Энэ үйлдлийг та банк эсвэл салбар дээр биечлэн очиж төлөх бол хамгийн багадаа 30 минут зарцуулна. Харин та одоо бусад хүмүүс 1 минутын дотор хэрхэн шийддэгийг мэддэг боллоо.
2. Онлайнаар төлбөр төллөө гэхэд ибаримтаа яаж авахаа мэддэггүй
Өөрөө очсоны нэг давуу тал нь мэдээж ибаримтаа цаасаар авах. Харин онлайнаар төлбөр төлсөн үед хүмүүс ибаримтаа яаж авахыг мэддэггүй. Төлбөр төлсөн л бол баримтаа авахаа битгий мартаарай. Таны Юнивишнийн төлбөр төлсөн баримт зурагтан дотор чинь байгаа гэвэл та итгэх үү?
Жишээ нь: Зурагтан дээрээсээ “Меню” – “Апплипейшн” – “Ebarimt” зурагтай аппликейшн руу орно. Удирдлагынхаа ногоон товчыг дарахад Юнивишнд бүртгэлтэй гар утасны дугаарт 4 оронтой нууц үг ирдэг. Ингээд л сүүлийн 1 жил төлсөн бүх баримтуудаа харж болно. Бүртгүүлэх гэж байгаа баримт руугаа дарахад QR код гарч ирнэ. Ингээд төлбөрөө ч төлчихнө, баримтаа ч авчихна.
Одоо бүр залхуу нэг арга зааж өгье.
Баримтаа уншуулахаа мартаад, овоолоод байдаг бол (Юнивишнд бүтгэлтэй дугаар дугаар буюу Админ дугаар нь Юнителийн дугаар бол) Гэрээний дугаараа Ибаримтын хэрэглэгчийн кодоо бичиж 1429 рүү мессэжээр илгээдэг шүү. Нэг бүртгүүлсэн байхад дахин дахин баримт уншуулахгүй таны өмнөөс бүртгүүлчихдэг.
3. Өөр танд Юнивишнтэй холбоотой ямар асуудал байгааг help.univision.mn рүү хандаад хариултаа аваарай.
Сэтгэгдэл
Ulaanod.conin. [122.201.24.155] 2022-05-06 11:43:14
Xitadin.tagnyyljid.xan.yyl.dyyreg.3.xoroni.zagd.ted.yctag
Зочин [202.9.47.19] 2022-05-06 08:16:12
Скаймедиагийн интернэтийн хурд удааширч удаан уншиж тасалдаж байна. Скаймедиагийн интернэт нь Юнивишнийн интернэтээс муу байна.
Зочин [202.72.245.125] 2022-05-06 07:42:11
Бүх зүйл онлайн болохоор гараар барьж мэдэх, мэдрэх зүйлгүй баримжаагүй юм болж байна даа. Чи талх хэд болсныг мэдэх үү?