“ХАДГАЛААД АЯЛ” аяны дөрөвдүгээр сарын урамшуулал эздэдээ очлоо

Aдмин / Эдийн засаг

Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь харилцагчдаа дэмжихээр ХААН Банк “Хадгалаад аял” аяныг эхлүүлсэн билээ. Хадгалах, хуримтлуулах дадлыг хэвшүүлэх, дэмжих зорилготой тус аяны эхний буюу 3-р сарын 31-нээс 4-р сарын 30-ны хугацаанд хамрах урамшууллын эздийг 2022 оны 5-р сарын 5-нд ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд бичлэг (лайв) хийж тодрууллаа.

Энэ удаагийн тохирлоор:

  • 500,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгийг 3 харилцагчид,
  • 1,000,000 төгрөгийн электрон барааны эрхийн бичгийг 6 харилцагчид,
  • iPhone 12 гар утсыг 2 харилцагчид,
  • Турк Улсад аялах эрхийг 3 харилцагчид өгөхөөр тодруулсан билээ.

Аяны хүрээнд урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 5-р сарын 6-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгох юм.

зураг

зураг

Аяны хүрээнд iPhone 12 гар утасны эзэн болсон Ч.Ивээлтийн ээж “Өнөөдөр төрсөн өдрөөрөө ийм гайхалтай бэлэг авч байна. Хүү Ч.Ивээлт минь одоо хоёр настай. Бид хүүхдийнх нь мөнгийг ирээдүйд нь зориулаад хадгалчихдаг. Өнгөрсөн 4-р сард хадгаламжид нь мөнгө нэмсэн тул аяны болзол хангаад, тохирлын эзэн болжээ. Үнэхээр их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан билээ. Мөн Турк Улсад аялах эрх авсан харилцагч Г.Хүрэлсүх “Миний хувьд хугацаатай хадгаламжаа сунгаад урамшуулалд хамрагдах эрх авсан. Өчигдөр над руу утасдаж хэлэхэд гайхаж, бас их баярласан. Урамшууллын эзэн болсон бусад харилцагч, мөн ХААН Банканд баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.

зураг

Ташрамд, урамшууллын эздийг тодруулах лайвын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулан, хөндлөнгийн ажиглагчаар “Онч аудит” ХХК болон харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан билээ. Урамшууллын эздийг тодруулахдаа аяны болзол хангаж, дахин давтагдашгүй дугаар бүхий тохирол авсан харилцагчдаас баталгаат программын тусламжтайгаар санамсаргүй тохирлын аргаар тодруулсан юм.

зураг

зураг

Монгол орон даяар 2022 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2022 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны урамшууллын удаах буюу 5-р сарын тохирлын эздийг 2022 оны 6-р сарын 6-ны өдөр шууд бичлэгээр (лайв) тодруулна.

Урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк


Сэтгэгдэл

Ulaanod.conin. [122.201.24.155] 2022-05-06 11:33:11

Narantyl.goo.caixni.bara.zardag.b.altantyua.xar.tamxjin.

Ulaan.od.conin. [122.201.24.155] 2022-05-06 11:31:49

Marantyl.zax.ynertei.yc.zardag.b.altantyua.xar.tamxjin.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.