Э.Батжаргал: Гэр бүлийнхээ хүнийг ёврох төдийд 7-30 хоног баривчилна

Aдмин / Хууль

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд хуульч Э.Батжаргалтай ярилцлаа.


-Тантай Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд ярилцах гэсэн юм. Өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад онцлох хэд хэдэн заалтууд байна. Зарим нэг зүйлийг илүү тодорхой болгож оруулжээ.

-Шинээр ямар заалтууд орсон байна вэ. Гарах үр дүнгийнх нь талаар тодруулахгүй юу?

-Сануулах шийтгэл орж ирсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол торгох, баривчлах, эрх хасах шийтгэлтэй. Сануулах, эсвэл торгоно гэсэн сонгох шийтгэлтэй байвал эхний ээлжинд сануулахаар шинэчилсэн найруулгад оруулсан байна. Өөр нэг онцлох өөрчлөлт байгаа нь хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэдэг заалтыг Зөрчлийн тухай хуулиас хассан байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол бага хэмжээний хохирол учруулахад хулгайлах гэмт хэрэг гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл, гурван зуун мянган төгрөгөөс дээш хохирол учруулбал Эрүүгийн хуулиар, доош бол Зөрчлийн тухай хуулиар шийдэгддэг. Хуулийн төсөлд суулгаснаар бол бусдын 3000 төгрөгийн үзэг хулгайлахад л эрүүгийн хариуцлага хүлээдэг болохоор харагдаж байна. Бусдын жижиг эд зүйлсийг хулгайлахад л эрүүгийн гэмт хэрэгтэн болох дүр зураг харагдаж байна л даа. Үүний үр дүнд хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс л ихэснэ гэсэн үг. Эрүүгийн гэмт хэрэгтэн болсноор ял шийтгэгдэж байсан тодорхойлолттой болно. Иргэд үүнийг анхаарах хэрэгтэй. Бусдын утас хулгайлаад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээгээд л явдаг улсын үйлдэл хумигдах байх. Мөн торгох шийтгэлийг оногдуулахдаа хохирлыг хэрхэн арилгасан байдлыг нь харгалзаж шийдэхээр оруулсан байна. Хохирлыг барагдуулсан бол бага хэмжээний торгууль оногдуулахаар зохицуулсан байна лээ.

-Торгуулийн шийтгэл дээр өөрчлөлт орсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд хоёр дахин багасгахаар хуулийн төсөлд оруулсан байна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол төрийн зарим үйлчилгээ авахыг хязгаарлахаар зохицуулсан байсан. Тодруулбал, жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер, сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлахаар зохицуулсан байна. Нэг талдаа торгууль барагдуулах хөшүүрэг болж байж болно. Нөгөө талдаа иргэдэд халгаатай заалт хуулийн төсөлд оруулсан байна. Жишээ татаад хэлье л дээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд 20.000 төгрөгөөр торгуулъя гэж үзье.

Хугацаандаа төлж амжаагүй, төлөх боломжгүй байсан бол төрийн албаны шалгалтад оролцох боломжгүй болгож байгаа юм. Төрийн албаны шалгалт өгөх нь тухайн хүний ажил амьдралтай холбоотой зүйл шүү дээ. Хүн ямар ч шалтгаантай байж болно. Мөнгөтэй, мөнгөгүй ч байж магадгүй, ийм байхад хугацаандаа төлж амжаагүй л бол төрийн үйлчилгээг хязгаарлах нь иргэн аж ахуйн нэгждээ сөргөөр нөлөөлнө. Үүнд уян хатан бодлого шаардлагатай. Торгуулийн төлбөр барагдуулах өөр шийдэл байж болно шүү дээ. Жишээлбэл, замын цагдаагаас эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад төлбөрийг барагдуулж болно.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхтэй холбоотойгоор нарийн зохицуулалтууд суусан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хуулийн төсөлд илүү нарийвчилж суулгасан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд ерөнхий байсан юм. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун гэмт хэрэг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтэлсэн, нэвтрүүлсэн бол торгуулийн арга хэмжээ авна гэж заасан байгаа юм.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбоотой хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж нэвтрүүлээгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагад арга хэмжээ авахаар төсөлд суулгасан байна лээ. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг 500 мянгаас сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах нь.

Гэмт хэрэг хийх сэдэл төрүүлж болохоор нэвтрүүлэг хийсэн, нийтэлсэн бол торгуулийн арга хэмжээ авахаар болж байна. Цахимд дээрх сэдэл төрүүлсэн пост оруулахад бас арга хэмжээ авагдах нөхцөл байдал үүсч болохоор харагдаж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд дээр зарим зүйлүүд ерөнхий байдаг. Шинэчилсэн найруулгын онцлог нь илүү тодорхой болж ирсэн байгаа юм.

-Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудал шүүмжлэл дагуулж ирсэн. Багахан хэмжээний маргаан гаргахад л 7-30 хоногийн баривчилгаанд явсан жишээ олон бий. Шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн суусан бэ?

-Гэр бүлийн маргааны үеэр нэгнийгээ түлхэх ч юмуу, алгадаад л 7-30 хоногийн баривчилгаанд явуулдаг. Харин шинэчилсэн найруулгын төсөлд энэ мэт зүйлсийн ялгаа заагийг илүү тодорхой болгосон байна лээ. Төсөлд зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулахаар оруулсан байна. Бусад үйлдэлд нь сануулах, торгох шийтгэл оруулсан байсан. Тухайлбал зүгээр ёврох төдийд 7-30 хоног баривчлах заалттай болж байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдах зэрэг үйлдэлд 7-30 хоногийн хугацаанд баривчлах санкцтай байгаа.


Сэтгэгдэл

Тэнгэр [202.126.89.6] 2022-05-10 15:18:58

Худлаа уйлж сурсан урьдын алдаан дээр ах дүү нарыг нь хамруулж ярьдаг.таньдаг казакь цагдаадаа мөнгө өгч дүүгийн нь хүүхдийн тавчикийг нь санаандгүй өмсөж бгаг нь далимдуулж нөхрөө дүүтэй нь хамт 100 мянгаар торгуулж дүүг нь хөдөө очингуут нь дахин 100000 р торгуулж баривчлуулдаг алтан тавчик бсн гишгээл муухай болгосон гэсэн шалтагтай.тэгээд дүүгийн нь эхнэрийг ятгаж зээл авахуулах гэж яриа үүсгээд нөхөрийг нь зээлийн яриаг тасаллаа гэж ярих эрх чөлөөнд халдлаа гэж бас цагдаа дуудаж бариулсан 7 хоног .тэгээд а гэгч эмэгтэй эрчүүд та нар угаасаа шоронд бвл таарна гэж уйлж жүжиглэж шоронд хийж санаа нь амардаг.нөхөр с-г нь ажлаасаа ирээд хүүхдийн хичээл хийлгэ гэрээ цэвэрлэ хоол хий миний машинийг угаа гэх зэргээр дарамтлан үргэлж загнан хэрүүл өдөж с нь тэсэлгүй чи орон дээр утсаа маажаад бж байхаар хичээлийг нь хиылгэж хоол хийж болоогүй юмуу гэхээр би ядраад бн гээд уурлан нөгөө казак цагдаагаа дуудан нөхрөө бариулан 24 цаг болгоод гаргуулана.энэ амьдрал мөн үү хүүхнүүд өөрсдөө үүсвэ

Зочин [202.126.90.49] 2022-05-10 02:35:48

Хууль, дүрэм журам, торгууль угаас хэрэгтэй! Манайх шиг хэнэггүй, махан толгойнуудад! Жижиг том хулгай гэлтгүй, эрүүгийн хууль үйлчлэх нь бүр браво...

Зочин [66.181.188.107] 2022-05-10 01:31:13

Хуулиа чангалж ардчилсан оронд амьдруулах гэж хичээх нь өдрөөс өдөрт дарамт авчрах юм. Улсаа, иргэдээ бодсон үйлдэл биш гэж харагдаж байна. Нийгмийг сайн сайхан зүйлд уриалж, ажил орлоготой урам зоригтой амьдрахад нь итгэл төрүүлэхүйц сэтгэл, зүтгэл гаргамаар юмаа. Айл гэр л юм чинь эхнэр нөхрүүд маргана. Энэ бүрт хагаралдуулахын оронд өөр төсөл хөтөлбөр эрүүл гэр бүлийг дэмжсэн ажлыг хэрэгжүүлээч.

Зочин [66.181.185.101] 2022-05-09 01:46:33

Зорчлийн хууль зовхон эмэгтэйчуудэд биш эрх нь зорчигдож бгаа бухэнд уйлчлэх естой гэтэл эмэгтэйчууд , нохор нь тулхэцний толоо бусадтай угсэн тохирч танилаа ашиглан, угсэн нийлж гутгэж эрчуудийг гэмтэн болгож хуульд заасан хэм хэжээг бугдицг зорчиж баривчлуулж явуулчаад оороо ард нь бусадтай зугаацаж явдаг байдал нилээд дэгэрч байгааг анхаарч хэрэг буртгэлийн ажлыг хуулийн дагуу зов шударга хийхэд анхаарах хэрэгтэй

Z [98.169.36.32] 2022-05-09 01:12:07

Garchig ni buruu niitlel baina. Hezee ch eovrood bairvchladana gej baihgui. Niigem dyarar ger buliin huchirhiilel ih bolson tul huulich siajruulahaas oor argagui bolson. Ingej hudlaa niitlel bichij tsuurhal taraagaad boli! Ger buliin hichirhiilel huuhduud hamgiin iheer ortdog

Зочин [103.9.90.130] 2022-05-09 00:16:31

Emegchinguud buh yumnii sedel tavij gai tarichihaad tsagdaa duuddag shuu

Зочин [98.169.36.32] 2022-05-09 01:12:41

Baga tegegt. Ooroo emegtei hunees toroogui uu chi

БУРУУ ЦОЛМОН [103.57.92.194] 2022-05-08 13:47:41

АЖИЛ АЛБАН ТУШААЛААН АШИГЛАЖ ХАХУУЛЬ АВСАН ЛУЙВАР ХИЙСЭН ХУЛГАЙ ХИЙСЭН БУСДАД ДАРАМТ УЧРУУЛСАН ЭРХ МЭДЛЭЭН БУРУУГААР АШИГЛАСАН ЭРХ МЭДЭЛТЭН НАРЫГ ЯААХ ВЭ ХАТУУХАН ШИЙТГЭХ ХУУЛЬ ХЭРТЭЙ БАЙХ ЮМ

Nnn [98.204.176.20] 2022-05-08 13:06:39

Emegteigees ih um bno shuu.yavaandaa huulind oorchlolt oroh baih.

gichii [192.82.93.13] 2022-05-08 12:16:07

buh ger bul ni salaad duusna hereldehgui muudaltsahgui ail gel bhgui eregtei emegtei 5-6 nastai jaaluud zodoldood baihad

Зочин [192.82.90.236] 2022-05-08 10:17:28

Mongol udahgui sonoh baihaa galuu duuraij heree holoo holdoono gedeg shig olon zuun jiliin ardchilal hogjson deereesni ediin zasag mash ondor soeltoi orni huuliig ediin zasagiin hymraltai ardchilal baihgui darga nertei hulgaichuudtai uls orond duuraij heregjuulhgeed tenegteed baih um ene huuli nertei umnaas chni bolj mash olon ger bul salj bna suuldne ta nar amaa barinaa hohnee mongol uls turshalgiin oron bolj baigaa shuu medlegui hulgaichuudaar toroo udirduulah ymar baidgiig udahgui medernee sonoh boltugai

Зочин [203.91.115.53] 2022-05-08 04:43:48

Уг нь улсын сан руу гар дүрэх төдий мөн хоногоор баривчилдаг болох юмсан. Энэ л уг нь хамгийн чухал зүйл болчихоод байгаа шүү дээ. Гэтэл манайд өөр. Уих-н гишүүн нь хэдэн зуун тэрбумаар нь хусчихаад л гүлдийгээд явах юм. Хамгийн шударга гишүүн Оюунчимэг нь 3 тэрбумыг хусчихаад бас л гүлдийнэ. Ерөнхийлөгч нь тамгын даргатайгаа нийлж улсаа тоночихоод бас л гүлдийгээстэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь улаан улсаас шаачихаад бас л гүлдийнэ. Бүр тагнуулаар ажиллаж харь орны даалгавар гүйцэтгээд л гүлдийгээд байна. Тоодоггүй ээ.

Зочин [64.119.16.204] 2022-05-08 02:06:14

Zuv zuv . Manai mgl geheer l buduuleg gar hurch bh yostoi yu , Gadaadiin buh orond negendee gar hureh buduuleg aranshin bolohguig huuliaraa zohitsuulsan bdg bolhoor Tiim um baihgui . Bsan ch huuli changa bolhoor biye barij ch sursan bdg biz .

Зочин [202.179.26.246] 2022-05-09 07:02:23

Хүү чинь, дүү чинь эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь хайр найргүй цохисны хариуд ганц түлхсэний төлөө 30 хоног шоронд хоригдвол нилээн стрестэж уурлах байхдаа. УИХ-ын эрх мэдэлтэй мөнгөтэй эмэгтэй гишүүд өөрсдийгөө хамгаалах гэж энэ хуулийг батлуулсан байхдаа

Зочин [66.181.182.25] 2022-05-08 00:53:49

Энэ хуулиуд бол иргэдийг дарамтлах айлган сүрдүүлэх шинжтэй шударга бус хуулиуд ба зүсийг нь өөрчлөн төөрөгдүүлж бусдыг хавчих зорилготой.

Зочин [220.195.71.168] 2022-05-08 00:33:31

Gantsaaraa amar yumuudaa

Зочин [202.9.47.19] 2022-05-07 19:52:48

Гэр бүлийн хүчирхийлэлийн өдөөгчийг л шийтгэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн өдөөгч нь эхнэр ч байж болно, нөхөр ч байж болно.

Зочин [202.179.26.246] 2022-05-09 07:12:33

Өдөөгч гээд нөхөрийг нь хориж шийтгэнэ. Аргал зальтай эхнэрүүд нь хэзээ ч буруутан болдоггүй.

Зочин [202.9.41.23] 2022-05-07 18:42:20

Маш зөв. Ямар ч хэлбэрийн хүчирхийлэл байх ёсгүй. Хүчирхийллийг шүтдэг, хүчирхийллээр амьдардаг нэг л улс, нэг л удирдагч бий. Тэр бол Орос, Путин. Хүчирхийлэгчид орос руугаа тонил.

Зочин [192.82.84.191] 2022-05-07 17:29:41

Зальт нөхдүүдэд таатай боломж юм уу даа тэгээд ч монгол эрчүүдэд балаг болж байгаа бодлоготой хоёр салбар л байгаа харагддаг гэр бүлийг аварч байгаа биш улам сүйрүүлж байгаа бололтой

Архи ба батхүү [103.57.92.132] 2022-05-07 15:18:35

янхан затай эрчүүдийг хоръдог боловч эргэж ирээд л дарамталж эхэлдэг.эхнэр амъдралаа үр хүүхдээ бодоод тамд амьдардаг даа

Зочин [202.179.26.246] 2022-05-09 07:06:22

Хүү чинь дүү чинь том болоод гэр бүлтэй болох үед яах вэ? Бусдын албадлагад орвол яах вэ?

Зочин [66.181.160.31] 2022-05-07 14:42:43

Зочин [192.82.83.198] 2022-05-07 14:05:13

Яльгүй шалтгааныг дэврээх нь гэр бүл, улс орныг тогтворгүй болгох алсын зорилгын эхний алхам.

Kdj [98.204.176.20] 2022-05-08 13:09:25

Hyatadad bol ger buliin asuudald tor orolcdoggui.mash Zov neg taldaa.zarimdaa durak avgai naraas heruul gardag.zarimdaa darangui erchuudees boldog .yamaar ch um

ард [202.9.46.157] 2022-05-07 12:37:29

янхан зангаа хаяахгүй эхнэрүүдл даам гархандэээ малуудааа

Зочин [202.9.47.19] 2022-05-07 08:24:15

Зөрчлийн тухай хуулинд согтуу жолоочийг баривчлан нэг жил хорьж албадан хөдөлмөр хийлгэж шийтгэх хуулийн заалтийг оруулахыг шаардаж байна. Хатуу чанга шийтгэл согтуу жолоочид ухамсар суулгана.

Зочин [66.181.179.31] 2022-05-07 05:44:28

ene huuli hvvhnvvded ch gesen adilhan vilchilne bizdee...Evruulaad l ehnervvdee achuulaad bh n dee

l Bayar [66.181.191.12] 2022-05-07 03:56:00

za er n zuv duu. ene niigem tertei tergui mash ih bohir boljbiagaa, araatan , setgetsiin uvchtei hun 2 iig barij hulj torond hiiheed uur arag baifdaggui. tiimees ene olon haranhui ulsiig huuliaaar l ailgahaas yah ve

Зочин [116.89.31.191] 2022-05-07 03:51:22

Хуулийг хэрэгжүүлэх хамгийн зөв алхам бол сайд дарга нарыг ялаглгүй шууд шийтгэдэг байхаар хэрэгжүүлбэл хууль хүн болгонд түргэн хүрнэ. Сайд дарга нар үнэтэй өмгөөлөгч авчихаад үгээр тоглоод хуулийн хүрээнээс гараад байвал хэнд ч хэрэггүй хууль болно л гэсэн үг. Хууль зөрчсөн нь батлагдсан л бол хэн ч байсан хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байвал л хууль хэрэгжинэ.

Зочин [192.82.84.88] 2022-05-07 02:37:01

Tegehgui bol yovorsoor baigaad alchdag baih l daaaa


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.