Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ОХУ, Украины хооронд үүссэн цэргийн үйл ажиллагаа, БНХАУ-ын "Ковид-19" нөхцөл байдалтай холбогдуулан Эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох, СЭЗГ-ын дарга Б.Мөнхтуул, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, МЭЗНЭ- холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням болон дотоодын эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд эмийн чанарын асуудлыг сайжруулах, болзошгүй эрсдэлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг ханган ажиллах нь чухал болохыг” хэлсэн үгэндээ онцлов.

Энэ үеэр эмийн үйлдвэрийн төлөөлөл дотооддоо эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн үеийн лабораторийн баталгаажуулалтын ачаалал, нөөц бүрдүүлэхэд үүсэж буй санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн Зам тээврийн яамтай хамтран Франкфурт болон Турк улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн саатлыг багасгах асуудлыг судлан ажиллахаар болов.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.191] 2022-05-07 17:31:31

Бохир бизнесийнхэн уулзалдсан юм биз дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.