ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл авдгийг шалгахаар боллоо

Aдмин / Хууль

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан.

Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэгтэй уулзах үеэр "МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Цаашид энэ асуудал болон банкнууд зээл авсны шимтгэл болгож нэг хувийн шимтгэл авдаг асуудлыг ШӨХТГ-аас шалгаж, тогтоох болно" гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл энэ хүрээнд ШӨХТГ-аас банкнууд зээлээс нэг хувийн шимтгэл авдгийг шалгахаар болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Манай ШӨХТГ энэ асуудлаар өмнө удаа дараа асуудал хөндөн гаргаж байсан. 2011 онд хяналт шалгалт хийж нэр бүхий 10 банканд шийтгэл оногдуулсан ч давж заалдах шатны шүүхэд цуцлагдаж байсан. 2014 онд мөн тийм шийдвэр гаргасан. Банкнуудын 1 хувийн зээлийг хууль зөрчиж байж болзошгүй хэмээн үзэж хяналт шалгалтын ажил хийхээр төлөвлөж байна. Шалгасны дараа асуудлууд тодорхой болно" гэв.

Мөн иргэдийн зүгээс ШӨХТГ-т өмгөөлөгч О.Батхүү банкнууд зээл авсны шимтгэл болгож нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус болох талаар гомдол ч хүргүүлээд буй.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.32] 2022-05-11 09:47:24

Ард түмэнээ шулахаа боль ийм байхад ард түмэн яаж байранд орж амьдрах юм зээлийн хүүгээ буулга эсвэл зээлээ болих хэрэгтэй

Зочин [202.9.46.55] 2022-05-09 19:13:27

Хурдан шалгаад, яаралтай ипотекийн зээлээ олгож эхлээрэй. Барилгын салбар чинь дагаад уналаа шүү. Бүр самарсайхандаа жаргах гээд байна шүү.

Зочин [66.181.184.128] 2022-05-09 14:48:17

Банкнууд маш өндөр хүү авч байнаа. ЯМАР Ч ҮЗЭЭЛЭЭС МАШ ӨНДӨР ХҮҮ АВДАГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.57.93.113] 2022-05-09 13:13:44

boliulah heregtei

Зочин [192.82.85.176] 2022-05-09 11:04:38

Тодорхой юмыг юуг нь шалгадаг юм бэ

шг [103.10.21.110] 2022-05-09 09:35:50

шалгаад байх юмгүй, муу шулаачид,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.