Хил дамнан үйлдэгддэг мал хулгайлах гэмт хэргийн газарт үзлэг хийх практик сургалтыг зохион байгууллаа
Увс аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн цэргийн 0245 дугаар ангитай хамтран Мал хулгайлах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлаар практик болон онолын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд хил дамнан үйлдэгддэг Мал хулгайлах гэмт хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт, ул мөрийг бэхжүүлэх ажиллагааны онцлогийн талаар мэдлэг, мэдээлэл өгсөн байна.
Сэтгэгдэл