Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИ

09:00 цагт: "Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв"-ийн нээлт болно. Утас: 98336878


“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

09:45 цагт: Хүүхдийг ивээх сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төслийн хүрээнд “Хөдөө орон нутагт Ковид-19-ийн халдварын эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 99219633


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүнлэг бус харьцахаа больцгооё” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.


"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургуулийн төлөөлөл Монголын оюутны спортын V наадмын дүнгийн талаар хэвлэлийн хурал хийнэ.


МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

11:30 цагт: Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалуулсан 234 тэрбум төгрөгийн асуудал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлын талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдэл хийнэ. Утас: 95115380


“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: “Монголдоо сайхан амьдаръя ажлаа хий” хөдөлгөөний залуучуудаас Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл заалт бүхий 270 шаардлагын хэрэгжилтийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байгаа төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨ

13:00 цагт: Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.