Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу МИК-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо

Aдмин / Хууль

Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн. Тэгвэл уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.

Мөн Шадар сайд Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон. Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.66] 2022-05-11 07:39:15

ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ ОЛОН НИЙТЭД ЗАРЛА ИЙМ ХУЛГАЙЧУУД МОНГОЛЫГ ИДЭЭД ДУУСЛАА. БАРУУНИЙ ЖИШИГ ГЭХ БАЙХ ДАА

Зочин [66.181.160.64] 2022-05-11 05:38:13

Төрийн ямар нэгэн ажил үйлчилгээнээс их бага хэмжээгээр хумсалж байдаг энэ хулгайчдаасаа,хулгайч зангаасаа салахгүй бол Монгол оронч хөгжихгүй,хөгжихгүй байгаанч үүнтэй холбоотой.Ийм Луйварчин сэтгэлгээтэй шуналтнууддаа хатуухан хариуцлага хүлээлгэж,урьд хөрш Хятад улс шиг хатуу тэмцэхгүй бол зүгээр нэг яриад хуулиар шийдсэн болоод өнгөрч болохгүй гэдэг нь ер нь их л олон зүйл дээр харагдаад дахин дахин давтагдан гараад байна шүү дээ. Оюун-эрдэнэ ээ ийм этгээдүүддээ урьд хөршийн авч явуулсан арга хэмжээг хэрэглээч гэж хүсье.

aagii [202.9.41.26] 2022-05-11 04:37:03

odoo bga 8 huwi zeelteicirged buurah bolomjtoi yu


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.