БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль: Монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.
БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.
Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцсонд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль талархал илэрхийллээ. БНСУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Пак Жин, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар байлцлаа.
Сэтгэгдэл
Зочин [192.82.80.188] 2022-05-12 01:05:37
Te1 orosyn buuny nohoi bson mongolchuudyg hen tooh yum be?! Daraa ni ingeed ichihgui guidag bgui yu, mongol hun yahlaaraa iim te1 bdag yum be?!
Цагаанаа [202.126.88.159] 2022-05-11 12:43:17
Манайхан өөрсдөө яг заасан визнийхээ хугацаанд ирж очоод байвал зүгээр ажлыг нь хийогээд тэндээ бүртгүүлээд ирж очоод байж болдоггүй л юм бхдаа зүгээр л миний санаа бодол шүү...
Цэрэннадмид [202.55.188.118] 2022-05-11 11:55:11
Мэдээж залуу хүмүүс ажилтай орлоготой болхоороо л нэг их ач холбогдол өгөхгүй байгаа байх.Тэгвэл ахмад настнуудад визгүй зорчих боломж өгөх хэрэгтэй шүү дээ.Тэд нар улсдаа хийх зүйлээ хийсэн эмчлүүлэх,аялах мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй лбайгаа шүү дээ.Ядаж л төр засгаас тэтгэвэр нэм гээд шаардаад байхгүй шүү дээ..Үр хүүхэддээч улс эх орондоо ч бага ч гэсэн хөрөнгө оруулаад сэтгэл өег амьдранаа гэж би бодож байна.Тийм хүсэлтээ хүмүүс олон байгаа.Цаг хугацаа явж л байгаа болхоор ахмад настнууддаа шийдвэр хурдан гаргаж өгөөсэй гэж хүсэж байна даа...
Зочин [202.9.47.38] 2022-05-11 11:07:04
Дэмий байхөө. Ихэнхи харлаж үлдэх санаатай байгаа. Солонгос улс монгол иргэдийг харлаж үлдээхгүйн тулд 30 хоногоос хэтрэхгүй зорчих эрх өгч, монгол иргэдээс дор хаяж арван сая төгрөгийн барьцааны мөнгө авч, солонгосын бүх аж үйлдвэрүүд аж ахуйн нэгжүүдийг 30 хоногийн визтэй гадаадыэ иргэдийг ажилд авбал тухайн аж үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүр зогсоох эсвэл их хэмжээний мөнгөөр торгох хуулийг батлах хэрэгтэй.
ц [202.9.41.98] 2022-05-11 15:36:19
энэ балай юу гээд дэмийрээд бн аа..