Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Хатагтай Мариа Элизабетта Каселлатид бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав

Aдмин / Нүүр

Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Хатагтай Мариа Элизабетта Каселлатид 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Бараалхалтын үеэр талууд Монгол, Италийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. Сенатын Ерөнхийлөгч Мариа Элизабетта Каселлати хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа идэвхтэй байгаа нь бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлов. Элчин сайд Ц.Нарантунгалаг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхийн сацуу, эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг онцолж, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт монгол малын арьс ширийг италийн дэвшилтэт техник, технологиор боловсруулах чиглэлд хамтын ажиллагаа эхэлснийг хэлэв. Мөн “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хөтөлбөрт талууд өнгөрсөн сард гарын үсэг зурсныг дурдаж, хоёр улсын сонгодог урлагийн салбарын хамтын ажиллагаа амжилттай байгааг онцлон Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин Миланы Ла Скала, Ромын Дуурийн театрт Италийн алдартай дууриудад гол дүрээр дуулж байгааг сонирхуулав.

Талууд Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ойр дотно ажиллахаа харилцан илэрхийлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.