Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

08:30 цагт: МҮХАҮТ-д тусгай хэрэгцээт иргэдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болно.

15:00 цагт: “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг” болно.


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн хаалт болно.

10:00 цагт: “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулган болно.


УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

09:00 цагт: ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.


ШУТИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН VIII БАЙР

09:00 цагт: "Ажлын байр-2022" өдөрлөг болно.


ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: “Хуульчдын танхим”-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” номын нээлт болно. Утас: 98066116


АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР

11:00 цагт: 4/11 хэвлэлийн хурал болно.


ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН

11:30 цагт: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдэд ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгуудыг танилцуулах, тохирох ажлын байранд шууд ярилцлаганд орох, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор "БҮТЭЭЛЧ БАЯНГОЛЧУУД" нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 70137030


ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Нийгмийн даатгалын сангийн санхүүд маш ноцтой алдаа дутагдал гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийнэ.


“ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДАЛ

14:00 цагт: Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн компаниудын нэгдсэн чуулган болно. Утас: 80019000


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

14:00 цагт: ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.