Ж.Ганбаатарын дэмжлэгээр дарга болсон хүмүүс эрүүгийн хэрэгт холбогдсоор байна

Aдмин / Хууль

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тайлбар мэдүүлэг авч байгаа, одоогоор цагдан хориогүй гэнэ. Тэднийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгө байршуулж байсан банкнаас татгалзан, “Капитрон”-д байршуулж, давуу байдал олгосныхоо хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил талынхаа аж ахуйн нэгжийг шалгаруулдаг зэрэг гомдлын дагуу АТГ-ынхан шалгаж эхэлсэн аж. Дээрх хоёр албан тушаалтан нь 2020 оны сонгуулийн дараа, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэгээр томилогдсон гэнэ. Тус дүүрэгт Ж.Ганбаатар эзэн сууж, ойр дотно хүмүүсээ томилж байгаа хэмээн хэвлэлүүдэд бичиж буй. Түүний дэмжлэгээр албан тушаалд томилогдсон гэх хүмүүс нь эрүүгийн элдэв хэрэгт холбогдсоор байна. Дээрх хоёр хүнийг АТГ-т шалгаж эхэлсэн бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдож, хурандаа цол “ногоон гэрлээр” авсан Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нар нийлж бусдын хоёр тэрбум гаруй төгрөгийг залилан мэхэлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэнслэхээр хянаж буй билээ. Гэвч шүүгдэгч, хурандаа Ж.Наранмандах, Б.Баярмаа нар элдэв шалтгаар шүүх хурлаа хийлгэхгүй хойшлуулсаар байгаа юм.


Сэтгэгдэл

httimifim [111.41.225.69] 2022-06-15 04:26:50

Мэдээ.МН <a href="http://www.g01c7dr0c87l31g258nf3hir0274vibss.org/">ahttimifim</a> [url=http://www.g01c7dr0c87l31g258nf3hir0274vibss.org/]uhttimifim[/url] httimifim http://www.g01c7dr0c87l31g258nf3hir0274vibss.org/

cidyinlzo [60.223.86.90] 2022-06-08 00:54:23

Мэдээ.МН cidyinlzo http://www.g0010dh273ftlygt150adat371a86a4zs.org/ <a href="http://www.g0010dh273ftlygt150adat371a86a4zs.org/">acidyinlzo</a> [url=http://www.g0010dh273ftlygt150adat371a86a4zs.org/]ucidyinlzo[/url]

Зочин [66.181.182.180] 2022-05-15 13:28:20

Orgiliin hog

зочин [139.5.216.135] 2022-05-13 08:31:43

ямар кинон дээр билээ Сүхбаатар "Бишээ цаад эздииг н" гэдэг билүү

Зочин [192.82.71.216] 2022-05-12 16:14:38

Баянгол дүүрэг сөнөжээ

Зочин [103.212.118.9] 2022-05-12 14:33:53

TOMOR ZAMD CH BAS GANBAATARIIG DAGAJ YVDAG OLON ZALUUS BDAG YM BNA LEE.

Зочин [203.91.115.53] 2022-05-12 08:52:04

Хулгай, шахаа хийлгэх гэж л томилж байгаа биз дээ?

Зочин [202.9.40.179] 2022-05-13 01:33:42

Бүх булхай луйвараа хийх гэж Ганбаатар гэдэг нөхөр өөрийнхөө гар хөлийг албан тушаалд томилуулсан юм биш үү.

gwyimevvbi [175.170.212.188] 2022-05-12 04:37:43

Мэдээ.МН gwyimevvbi http://www.g676v3xz674y6hqtwr4rk7x00uo19q57s.org/ [url=http://www.g676v3xz674y6hqtwr4rk7x00uo19q57s.org/]ugwyimevvbi[/url] <a href="http://www.g676v3xz674y6hqtwr4rk7x00uo19q57s.org/">agwyimevvbi</a>

Зочин [192.82.72.72] 2022-05-12 02:31:17

Баянгол дүүрэгт төрийн ямарч ажил явахаа больсон албан хаагчид нь ажлаа мэддэггүй үнэхээр дампуурсан газар болсон


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.