Нийт нутгийн бэлчээрийн ургамлын ургалтын мэдээлэл хүргэж байна

Aдмин / Нүүр

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 10-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Увс, Хөвсгөл, Орхон, Төвийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн.

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан.

Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Харин Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн ганц нэг сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.71.42] 2022-05-14 16:23:46

Ийм зураг хэдэн жил зурж байна вэ? бараг 40-50 жил үү? энэ хэтэрхий хоцрогдсон уу? Ургамлын ургалтын байдлыг зайнаас тандах аргаар дагуулын мэдээгээр үнэлж харуулаач ээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.