Нийт нутгийн бэлчээрийн ургамлын ургалтын мэдээлэл хүргэж байна
БШУЯ, БЕГ, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийн “Сурах эрх”-ийг хэрхэн ханган асуудлаар зөвлөлдлөө. Манай улсад 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11.835 хүүхэд байна.
Үүнээс:
-Хөдөлгөөний бэрхшээлтэй 2,422
-Харааны бэрхшээлтэй 1,087
- Хэл ярианы бэрхшээлтэй 825
-Сонсголын бэрхшээлтэй 644
-Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 2,263
-Хавсарсан бэрхшээлтэй 1,152
-Бусад бэрхшээлтэй 3,442 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны тусгай хэрэгцээтэй 1629 хүүхдийн 63 хувь нь, 6-17 насны 8873 хүүхдийн 70.7 хувь нь боловсролын үйлчилгээ авч байна. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 70 хувь, сургуульд хамрагдаж буй хүүхдийн 73 хувь нь ердийн цэцэрлэг, сургуульд суралцаж байна. Их, дээд сургуулийн тухайд тусгай хэрэгцээт 400 оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777 суралцагч суралцаж байна. Харин сургуулийн насны 1800 орчим хүүхэд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа юм.
Эдгээр хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлээр салбарын яамны зүгээс Боловсролын багц хуульд тодорхой заалтыг тусгаж, сургалтыг орчныг сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын багш, боловсон хүчнийг бэлтгэх, энгийн хүүхдүүд, үе тэнгийнхэнтэй нь сургах орчныг бүрдүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг ажлуудыг хийж байна.
“Сурах эрх” зөвлөлдөх уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын Ерөнхий газрын дарга, ЖАЙКА олон улсын байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн багш, удирдлага, эцэг эх, оюутан, сурагч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.