АТГ: БГД-ийн ХАА, НД-ын албан тушаалтнууд төлөөний этгээдээрээ компани авахуулж, тендерт оролцон шалгарч байсан нь тогтоогдсон
Авлигатай тэмцэх газраас Баянгол дүүргийн худалдан авах ажиллагаа, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарыг баривчилсантай холбогдуулан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
Тэрээр уг хэргийн талаар “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс энэ оны тавдугаар сарын 09-ний өдөр БГД-ийн Худалдан авах ажиллагааны эрх бүхий албан тушаалтан, мөн тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудыг хууль зөрчсөн үндэслэл тогтоогдсон тул баривчилсан.
Тус этгээдүүд нь өөрийн төлөөний этгээдээр дамжуулан компани худалдан авахуулж, түүгээрээ БГД-т зарлагдаж буй тендерт оролцон шалгарч, өөртөө болон бусдад давуу байдал олгож байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Дашрамд дурьдахад дээрх баривчлагдсан гэх БГД-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл нар нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нөлөөгөөр ажилд тавигдсан бөгөөд өнөөдрийг хүртэл дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар тэдний хууль бус үйлдлийг нуун дарагдуулж, хамгаалсаар иржээ. Ийнхүү Баянгол дүүргийн тендерийн хэргүүд эхнээсээ илэрч эхэлжээ.
Сэтгэгдэл
Хөвсгөл [66.181.161.69] 2022-05-13 08:43:09
Аймгийн тендерийг будилуулдаг нөхөр 3 саяар торгуулсан болчоод улам их тендер будилуулж төрийн мөнгийг бусдын боломжийг хулгайлсаар байна. Батнямаа чи хулгай луйвар хийж явахаар заваараад байгаа эхнэрээ маллаач. Бариар новшнууд
Зочин [192.82.77.70] 2022-05-13 09:09:50
Хаха
Зочин [192.82.66.229] 2022-05-13 07:46:07
good