“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажилладаг бөгөөд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Голомтын төгөл” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Мод тарих нь нэг насны буян” уриатай энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцлоо.
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банк бүх ажилтнаа жил бүр байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалтад хамруулдгаас гадна мод тарих аянд оролцуулж, бодит ойлголт, дадлага эзэмшүүлдэг юм. Мөн Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт оюутан-2021” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл аянд оролцож, эх дэлхийгээ ногооруулах үйлсэд нэгдэв.


Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулсан энэхүү төгөлдөө бид зөвхөн гацуур мод тарьдгаараа онцлог. Гацуур нь жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж, орчиндоо хүчилтөрөгч бэлэглэн, өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан өнгө нэмдэг, хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай шилмүүст мод учраас сонгон тарьдаг бөгөөд энэ удаа “Голомтын төгөл”-өө бид улам өргөжүүллээ.
Гацуур мод нь бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой. Гэвч модыг зөвхөн тариад орхих биш, арчилж ургуулахад санаа тавих нь хамгийн чухал учраас бид ҮСАХ-ийн захиргаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн баг, цэцэрлэгчидтэй хамтран арчилж, тордох, услах ажлыг хийдэг билээ. Гурван жилийн хугацаанд “Голомт төгөл” нийт 650 орчим гацуур модтой болсон нь эдүгээ нийслэл хотынхоо эрүүл агаар, өнгө үзэмжийг нэмэн ургаж байна.


































































Ц.Даваасүрэн: Оюутолгойг зарсан хулгайч нь АН-ын тэргүүн болох гэж байна
УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл гүтгэлэг доромжлолыг тэвчиж ирсэн. Гэвч бодит байдлыг хэлэхгүй бол хэрээс хэтэрч байна
О.Цогтгэрэл: Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя
З.Энхболдыг улс төрийн захиалгаар шоронд хорьсон гэж хардаж байна
П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ
Олимпийн аварга Үта Абэ Улаанбаатарын “Их дуулга”-д барилдана
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн “хурдасгуур” гэсэн үг