УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн даргаа огцруулах хуулийн төсөл өргөн барилаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.18) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан байна. Үүнд,

“31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.”

Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд мэдээлэл хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн талаарх хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмж тусгах зайлшгүй шаардлагатай байгааг дурдлаа.

сонин mn

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга танилцуулсан. Ийнхүү Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.230] 2022-05-21 04:37:10

Та нар бүгд огцор, ёстой хэрэггүй малнууд гарсийн

АН [202.179.25.136] 2022-05-19 01:05:54

НАМ НАМ БАЙХГҮЙ , БҮЛЭГ БҮЛЭГ БАЙХГҮЙ. БОЛОХНЭЭ ДЭЭ . ЮҮҮН У КРАЙ Н , ЮҮҮН БЕЛО РУСЬ , СОЛИОРООД ЯВЦГААХААР НААД НАМ БҮЛЭГИЙНХЭЭ УЧРЫГ ОЛООЧ. .. ТА НАРЫГ ХАРСАН ХҮЛЭЭСЭН ИТГЭСЭН. ҮЙ ОЛОН ТҮМЭН ХҮН ХАРААД НАЙДАДАА Л СУУЖ БАЙГАА . ЁСТОЙ АРЧААГҮЙ ШААРНУУД

Имср [103.10.21.110] 2022-05-18 15:39:17

Ганбат зайлаад өгөөч, Бетон царайт минь

Зочин [192.82.83.30] 2022-05-18 12:43:52

Ямар гээчийн марзан гарууд гарчихаад марзан хууль санаачлаад гүйлдээд байнаа. Эмнэлэгт хэвтэх эмнэлгээс гарах хууль гаргачихаач . Тэгвэл төгс болно

Зочин [66.181.191.153] 2022-05-18 12:28:21

Фашистмыг дэмжигч цогтгэрэл гэгч хазгай хэлтэн этгээд Халх Монголын ардчилалд хэрэггүй.

Зочин [203.91.115.37] 2022-05-18 10:38:42

Тал нь авилгачид байх даа ч яахав. Мөн ч шоглоомтой юм даа. Гоголь тэгэж хэлсэн. Авилгачин нь авилгачинаа унаад авилгачнаараа ташуурдаад авилгачнаа хөөнө өө гэж.

Иргэн [59.153.115.55] 2022-05-18 08:39:55

ЭЭ нүдний булайнууд. Өөрсдөө хөлөө гэдсэндээ хийлцсээр байгаад намаа сүйрүүлчихээд, Дээд шүүх, Их хурал энд ямар хамаатай юм бэ? АН улс төрийн хүчний хувьд ум маани бадний хум болж дээ

[202.9.40.237] 2022-05-18 08:32:59

Ардчилсан Намын бүлгийн даргыг огцруулах хуулийг Ардын Нам нь баталж өгдөг нассс

Хууль гаргах шаардлага Монголд л үйлчилдэг [103.57.93.169] 2022-05-18 07:09:34

Бусад орны парламентад хуулийг гагцхүү тус улсын НИЙТ ХҮН АМД холбоотой асуудлаар бэлтгэж өргөн барьдаг юм байнлээ. Тэрнээс биш ганц муу гишүүн, эсхүл УИХ-ын хуралдааны дэг гэх мэт асуудлаар парламент нь дотоод шийдвэр буюу манайхаар тогтоол гаргаад л болчихно. Наад зах нь хуулийг нийтэд хэвлэн тараах ёстой байдаг. Харин тогтоол бол ихэнхдээ цөөн хүнд холбоотой, түүнийг нийтэд тараах шаардлагагүй. Нийтэд холбоотой тогтоол бол гагцхүү уг тогтоолыг л сонинд нийтэлдэг.

Зочин [202.21.115.189] 2022-05-18 06:43:48

Хийх ёстой ажлаа хийж болдоггүй юм уу хоорондоо өрсөлдсөн намын ажлаа нам дотроо шийдээчээ

Иргэн [192.82.72.223] 2022-05-18 06:26:47

Бүлгийн даргаа огцруулах гэж хууль санаачилж байгаа юм уу та нарт үүнээс өөр чухал хууль санаачлах санаа алга уу намын дотоод асуудлаа нам дотроо шийд бусдад буруугаа тохож бусдаар асуудлаа шийдүүлэх гэж бүү санаарх


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.