Үнэ цэнийг удирдахуй: ХААН Банк “ERP хөгжүүлэгчдийн бизнес форум”-ыг зохион байгууллаа
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө, санхүү, зах зээл, ажилтан зэрэг үнэ цэн бүтээх бүхнийг удирдан зохион байгуулах нь орчин цагийн аль ч компани, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн хувьд нэн чухал.
Байгууллагын өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, цаг зав хэмнэж үр ашгийг нэмэгдүүлэх, илүү бүтээмжтэй ажиллах олон боломж, шийдлийг салбарын мэргэжилтнүүдийн хамт эрэлхийлэхээр ХААН Банк “ERP хөгжүүлэгчдийн бизнес форум”-ыг 2022 оны 5-р сарын 12-нд амжилттай зохион байгууллаа.
Тодруулбал, Монголын ERP хөгжүүлэгч 60 орчим компанийн төлөөллийг урьж, банк болон санхүүгийн программ, хөгжүүлэгч, хэрэглэгчийн уялдаа холбоог сайжруулах, банктай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдэл гаргах зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэхүү арга хэмжээнд оролцогчид цаашид хэрэглэгч, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ERP системийг сайжруулах, олон улсын стандартуудыг нэвтрүүлж аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, олон улсын шинэ чиг хандлага, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар мэдээлэл санал бодлоо солилцсон юм.
Форумын үеэр “Orchard Consulting” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Амаржаргал “ХААН Банк бол технологижсон гэдэг утгаараа дотоод технологийн чадавхаараа тэргүүлэгч банк. Үүнтэй холбоотойгоор шинэ санаачилга, боломжийг таниулж, хамтарч ажиллахыг уриалж байгаад талархаж байна. Энд яригдсан асуудал, өрнөсөн хэлэлцүүлгээс харахад ч арга хэмжээ илүү хөрсөн дээр буусан, асуудлуудыг олон талаас нь харж хэлэлцсэн, үр дүнтэй, бүтээлч уулзалт боллоо. Монголд ERP зах зээл хөгжөөд, өргөжсөөр байна. Бидэнд цаашид хийх зүйл, шийдэх асуудал ч их бий. Үүнийг бодитоор хараад, хамтраад явбал маш өргөн боломж нээгдэнэ” гэсэн юм.
Мөн “ArtLab” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Идэр “Үүлэн технологид суурилсан ERP хөгжүүлэгчийн хувьд бид банкуудыг харилцагчидтай нь холбох чиглэлд илүү анхаарлаа хандуулж ажилладаг. Тэр ч утгаараа энэ тал дээр боломж, шийдэл, тулгамдаж байгаа асуудлыг олж харахад дөхөм болсон уулзалт болов. ERP систем хөгжүүлж байгаа компаниуд ихэвчлэн том байгууллага, групп компани руу онилж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлдэг. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, эсвэл бүр жижиглэн худалдаа эрхэлж буй хүмүүс ч хэрэглэх боломжтой, тэдний асуудлыг шийдэх үйлчилгээ, бүтээгдэхүүн гаргах боломж байгааг олж харсандаа олзуурхаж байна” гэж ярилаа.
Ташрамд, дэлхийн томоохон банкууд нээлттэй болж, үүнийг дагасан олон шинэчлэлийг эхлүүлж байгаа энэ үед ХААН Банк ч технологийн цоо шинэ боломж, шийдлийг харилцагчдадаа олгосоор байна. Байгууллагуудад чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулан, цахим шинэчлэлээр түүчээлж, харилцагч бүрийн онцлогт тохирсон үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, банкны харилцагч байгууллага өөрийн дотоодын санхүүгийн программаар дамжуулан банкны үйлчилгээг авах боломжтой “Corporate Gateway” үйлчилгээг ERP хөгжүүлэгчидтэй хамтран үзүүлдэг билээ.
Энэхүү үйлчилгээтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарна уу.
Мөн санхүүгийн болон бусад программ хөгжүүлэгчид, ERP вэндорууд банктай хамтран ажиллахыг хүсвэл cgw_merchant@khanbank.com хаягт хандаарай.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан болж өндөрлөлөө
Засгийн газар Лхагва гаригт ураны Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барина
Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар