Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркны нээлт болов

Aдмин / Нүүр

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол тавдугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад сууга Элчин сайд Х.Кобаяши, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв.

Монгол, Япон хоёр улс бичиг соёлын өнө эртний уламжлалтай. Энэ удаагийн дурсгалын маркны сэдэв нь манай хоёр улсын бичгийн соёл бөгөөд Монгол хэлээр бичигдсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр бичиж, Монголын уудам тал нутаг, мойл цэцэг, Японы үзэсгэлэнт сакүра цэцгийг дүрслэн харуулжээ.

Энэхүү марк нь Монгол маркийн түүхэнд 1099 дэх, Японтой холбоотой 17 дахь сэдвийн марк юм. Тухайлбал Зуны XVIII олимп Токио-1964 он, Олон улсын маркийн үзэсгэлэн ЭКСПО-1970, 1991, 2001, 2011 он, Өвлийн XI олимп Саппоро-1972 он, Монгол-Японы найрамдал 1994, 2000 он, Монгол улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30, 35, 40 жил, “Томо Юши Вада ба Ике Учи Экан”, “Осами Такаматсу” 2002 он, “Такуми Еада” 2003 он, Сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж 2005 он зэрэг Япон Улстай холбогдох олон марк шуудангийн гүйлгээнд гаргасан байна.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласан болно.

Сэтгэгдэл

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:21

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:21

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:21

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:08

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:08

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:08

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:22:08

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:20:26

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:20:26

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:20:24

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:20:24

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:20:24

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:20:20

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:20:20

Монголыг сайн мэдэх хүн. Баяр хүргэе. [103.57.93.169] 2022-05-20 13:19:12

Элчин сайд Кобаяши-тэй анх 1992 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоор уулзаж байсан. Японд айлчилж байлаа. Тэр үед манай хүн Улаанбаатарт ЭСЯ-ны нарийн бичиг байсан санагдна, хав хар үстэй залуу байжээ. Одоо тэгсэн 50 жилийн ойг тэмдэглэж байдаг. Баяр хүргэе! Сайн сайхан бүхнийг хүсье.

15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.