Хакүхо М.Даваажаргалыг Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилжээ

Aдмин / Нүүр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бүхий “Аялал жуулчлалын элч”-ээр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг өргөмжилжээ.

сонин mn

Мөн Япон улсад Монгол Улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол төв”, “Nippon travel” ХХК-ийн захирал Ё.Кояно нарт гардуулан өгсөн байна.

сонин mn

Айлчлалын хүрээнд тэрбээр Японы иргэний агаарын тээврийн “Japan air lines” \JAL\компанийн Зорчигч, борлуулалтын албаны гүйцэтгэх захирал Х.Наканотой уулзаж, санал солилцсон юм. Талууд иргэний агаарын тээвэрт суурилсан аялал жуулчлалын дахин сэргэлтэд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт санал нэгдэж, хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар болжээ.

сонин mn


Сэтгэгдэл

зочин [103.26.193.78] 2022-05-22 16:50:17

Монгол улсын иргэн биш биз дээ? Япончууд өөрийн бодолтой хүмүүс.

ЗОЧИН [139.5.217.213] 2022-05-21 09:05:16

НЭМЭР БОЛОХ Л БАЙЛГҮЙ ДЭЭ.

Зочин [212.95.5.250] 2022-05-21 07:20:03

Zaa ene mantuu trsaraitai mangar sumo zailaa

Иргэн [103.10.21.234] 2022-05-21 06:00:39

Монгол улсын иргэн бишшдээ японы илч юм бишүү

Их горьдох хэрэггүй байхаа. [103.57.93.169] 2022-05-20 18:33:06

Орос, Хятад 2 Украйнаас болж ийм муу нэртэй байхад Монголд Японоос жуулчин ирэх үү??? Хакухо-г Туризмын элчээр томиллоо гээд Японы аялагчид Монголд нэмэгдэх нь юү л болдоо.

zochin [66.181.161.70] 2022-05-20 15:54:48

balai balai

Зочин [202.70.44.46] 2022-05-20 08:14:04

иш чааваас, ийм цол авах гэж барилдаж байсан юм байх даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.